Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Боливын хямрал иргэний дайн болж болзошгүй хэмээн Моралес эмээж байна

Сонгуулийн дүнгээс болон өөрийг нь эсэргүүцсэн хөдөлгөөний улмаас Мексикт дүрвэж очоод байгаа Боливын ерөнхийлөгч асан Эво Моралес улс оронд нь өрнөсөн улс төрийн хямрал иргэний дайн болж хувирах вий хэмээн эмээж байгаагаа өнгөрөгч ням гарагт EFE агентлагт өгсөн ярицлагадаа онцлон тэмдэглэжээ. Улс оронд нь дотоодын зөрчил зэвсэгт мөргөлдөөн болон хувирч магадгүй тухай асуултад тэрээр “Би маш их эмээж байна. Би засгийн эрхэнд байхдаа улс орныхоо баруун хязгаараас зүүн хил хүртэлх хот, тосгодыг нэгтгэж чадаж байсан. Одоо хэсэг хэсгээрээ салж, хүчирхийлэл үйлдэн гэмт хэргийн бүлэглэл, хар тамхичид их сургуулиудад бий болж, хагас цэрэгжсэн байдалд орлоо” гэж Моралес тэмдэглээд эх орон нэгтнүүдээ ийм төрлийн сөргөлдөөнд оролцохгүй байхыг уриалсан байна.
Хүний эрхийн америк дундын комиссын мэдээлж байгаагаар бол Боливт улс төрийн хямрал эхэлснээс хойш хамгийн багаар бодоход 23 хүн амь үрэгдэж 715 хүн бэртэж гэмтээд байгаа юм байна. Зөвхөн арваннэгдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд л “эмх замбараагүй байдал үүсч, хүч хэрэглэсний улмаас цэрэг цагдаагийн есөн хүн амь үрэгдэж 122 хүн шархадлаа” гэж хүний эрхийг хамгаалагчид Twitter-тээ бичжээ. Кочабамба хотод арваннэгдүгээр сарын 15-ын өдөр хүчний байгууллагынхан, Моралесын талынхантай мөргөлдсөний улмаас хууль сахиулагчид 170 орчим хүнийг баривчлан саатуулжээ.
Боливт өнгөрсөн аравдугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгууль болж, Сонгуулийн төв шүүхийн мэдээлснээр бол Эво Моралес ялсан юм. Түүний гол өрсөлдөгч Карлос Меса энэ дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэний дараа Моралесыг эсэргүүцэгчид гудамжинд гаран жагсч эсэргүүцлээ илэрхийлж байсан нь сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирсан юм.
Цэрэг армийнхан, үйлдвэрчний эвлэлийн байгууллага Ерөнхийлөгч Эво Моралесыг огцрохыг шаардаж эхэлсэн. Улмаар Эво Моралес арваннэгдүгээр сарын 10-нд албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан юм. Түүний араас дэд ерөнхийлөгч Альваро Гарсиа Линера болон хэд хэдэн саяд, парламентын гишүүн огцорсон байна.
Эво Моралес арваннэгдүгээр сарын 12-нд, өөрт нь улс төрийн орогнол олгохоо мэдэгдсэн Мексик рүү ниссэн юм. Парламентын сенатуудын танхимын хоёрдугаар дэд тэргүүн Жанин Аньес төрийн тэргүүний үүргийг өөртөө авснаа зарласан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com