Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Украин АНУ-ын дэд хурандаад Батлан хамгаалахын сайд болох санал тавьжээ

Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Александр Данилюк надад Украины Батлан хамгаалахын сайд болооч гэсэн санал нэг бус удаа тавьж байсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эгүүлэн татах ажиллагааны гэрч Америкийн армийн дэд хурандаа Александер Виндман мэдэгдсэн байна.
Виндман Украинд төрсөн, америкийн иргэн Цагаан ордон дахь Украины асуудлаарх шинжээч, дэд хурандаа цолтой юм. Тэрээр “орос, украин хэл мэднэ, англиар дунд зэрэг” гэнэ.
Данилюк өөрийг нь батлан хамгаалах салбарыг удирдаач гэж гурван ч удаа санал тавьж байсан гээд ерөнхийлөгч Владимир Зеленскийг төрийн тэргүүний тангараг өргөх үеэр ингэж санал тавьсан гэжээ.
Харин Цагаан ордны шинжээч тэр бүрийд нь татгалзаж байсан гэнэ. “Энэ бол нэр төрийн хэрэг, гэхдээ би америк хүн. Би энд бүр жаахан байхдаа ирсэн. Би тэр саналыг огт бодож үзэлгүйгээр шууд л татгалзсан. Энэ чинь инээдэмтэй санаа шүү дээ” гэж тэр хэлсэн байна. Виндман бас үүний өмнө Дональд Трампын Украины тэргүүн В.Зеленскийтэй ярьсан яриаг “ухаангүй явдал” гэж хэлж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Украинд цэргийн тусламж өгөхөөр амлаж хариуд нь өөрийн улс төрийн гол өрсөлдөгч Жо Байдены эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хүссэн хэмээн сэжиглэж Ардчилсан намынхан төрийн тэргүүний эсрэг эгүүлэн татах ажиллагаа эхлүүлээд байгаа юм. Харин Д.Трамп өөрөө болохоор “Би Украиныг авлигын эсрэг тэмцээч гэж уриалсан, ямар нэг болзол тулгаагүй” гэж байгаа юм. Энэ мягмар гарагт Төлөөлөгчдийн танхим эгүүлэн татах тухай сонсголын хоёр дахь долоо хоногийг эхлүүлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com