Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Эсэргүүцлийн хөдөлгөөний 800 орчим хүн Хонконгийн их сургуулиас гарлаа

Эсэргүүцлээ илэрхийлэн Хонконгийн техникийн их сургуулийг эзлээд  хэдэн өдрийн турш цагдаагийнхантай мөргөлдсөөр байсан  хүмүүсээс 800 орчим нь сургуулийн хичээлийн байрнаас тайван замаар гарлаа гэж Хонконгийн цагдаагийн мэдээлэлд дурджээ.
Засгийн газрыг эсэгүүцэгчид энэ Политехникийн их сургуулийн байрыг эзлээд долоо хоносон юм. Эсэргүүцэгчид цагдаагийнхантай мөргөлдөж, эмх замбараагүй байдал эхэлсний дараа арван нэгдүгээр сарын 17-ны ням гаргийн орой цагдаагийнхан сургуулийн байрыг бүсэлсэн юм.
“23.00 цагийн байдлаар нийт 800 орчим хүн Политехникийн их сургуулийн байрыг орхин гарч энэ үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаанд цагдаагийнхантай хамтран ажиллахаар боллоо” гэж цагдаагийн газрын мэдээлэлд дурдсан байна.
Энэ хүмүүсийн 300 нь 18 насанд хүрээгүй хүүхдүүд байна гэжээ. Оройн 22.00 цагийн үед сайн дурын-эмнэлгийн ажилтан 20 хүн сургуулийн байрнаас гарсан бол 23.00 цагийн үед баг өмссөн 10 хүн гол хаалгаар гаран зугтахыг оролдсоныг цагдаагийнхан саатуулсан. Улаан загалмайн байгууллагын мэргэжилтнүүд их сургуулийн байранд бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэнэ.
Эмч нарын мэдэгдсэнээр бол их сургуулийн орчимд 280 хүн бэртэж гэмтсэнээс 12-ыг нь эмнэлэгт хүргэжээ. Одоогийн байдлаар их сургуулийн байранд 100 гаруй хүн үлдээд бууж өгөх бодолгүй байгаа гэнэ. Цагдаагийнхан тэнд байгсдыг тайван байдлаар сургуулийн байрнаас гарахыг уриалж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com