Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Венецийн үерээс болж Гэгээн Маркийн сүм гэмтжээ

Италийн Венецэд сүүлийн хагас зуун жилд тохиож байгаагүй үер болж байгаагаас  Гэгээн Маркийн сүмийн нүүрэн талын шигтгэмэл зураг, гантиг баганууд өнгөрсөн долоо хоногоос гэмтэж эхэллээ гэж Rai News телевиз арваннэгдүгээр сарын 19-нд мэдээлсэн байна.
“Хөгцрөл, зэврэл аажмаар явдаг учраас олон гэмтэл хэдэн сарын дараа л мэдэгдэж эхэлнэ” гэж сүмийн ерөнхий инженер Пьерпаоло Кампострини ярьсан байна. Мэргэжилтнүүдийн санаа зовж байгаа бас нэг зүйл бол  далайн давс сүмийн хийцэд нөлөөлөх нь гол аюул гэж байна. Давстай ус нэвчээд баганууд хэдийнээ өнгө нь хувирч цэвэрлэгдсэн байгаа гэнэ.
Венецэд сүүлийн 50 жилд болж байгаагүй үер болж усны түвшин арваннэгдүгээр сарын 13 гэхэд 190 см-т хүрсэн юм. Хотын 80 хувь үерт автан Сан-Манкогийн талбай гэхэд л нэг метрийн гүн усанд автаад байгаа юм.
Үерлэж эхлэхэд Венецийн эрх баригчид онц байдал зарлан хичээл сургуулийг хаагаад,  усаар зорчдог нийтийн тээврийн хэрэгслийг зогсоосон юм.
Үерийн дараагаар Гэгээн Маркийн сүмийг сэргээн засварлах ажил хийн эгэж Италийн Соёлын сайд Дарио Франческини арваннэгдүгээр сарын 15-нд мэдэгдсэн байна. Сайдын хэлснээр бол үерийн гамшгийг арилгахад зориулж Италийн засгийн газар ойрын үед 20 сая евро хуваарилах гэж байгаа ч энэ нь бүхий л сэргээн засварлах ажилд хаана ч хүрэхгүй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com