Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хонконгт хүний эрхийг хамгаалах төслийг АНУ-ын Сенат дэмжлээ

“Хонконгт ардчилал, хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг АНУ-ын Конгрессын сенат санал нэгтэй дэмжиж өмнө нь ийм хуулийн төсөл өргөн барьж байсан Төлөөлөгчдийн танхимд илгээжээ. Хуулийн төслийг одоо хоёр танхим хүлээн зөвшөөрч баталбал гарын үсэг зуруулахаар Ерөнхийлөгч Дональд Трампад өргөн барих юм.
Гэхдээ одоогоор Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн авч гарын үсэг зураагүй байна. Харин Дональд Трамп энэ хуульд гарын зсэг зурчихвал одоо гарын үсэг зурахад бэлтгэж байгаа америк-хятадын худалдааны хэлэлцээрийн бэлтгэл ажилд хор нөлөө учруулах болов уу гэж ерөнхийлөгчийн туслахуудын зарим нь сэтгэл түгшиж байгаа юм байна хэмээн “Интерфакс” агентлаг мэдээлжээ. 
БНХАУ-ын дотоод хэрэгт америк хөндлөнгөөс оролцож байна хэмээн Хятадын эрх баригчид ч АНУ-ын засгийн газарт эсэргүүцэл илэрхийлж байгаагаа мэдэгдээд байгаа юм.
Гэмт хэрэгтэн, сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэж Хонконгт өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм.
Хонконгийн эрх баригчид энэ хуулийн төслөө хэлэлцэхийг болихоо мэдэгдсэн ч эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй харин ч азийн санхүүгийн төв Хонконгт үзүүлж байгаа Бээжингийн хяналтыг эсэргүүцэн үргэлжилсээр улмаар эмх замбараагүй байдал болон хувираад байгаа юм.


Энэ хугацаанд цагдаагийнхан 4.5 мянган хүнийг баривчлан саатуулсны дотор 11 настай хүүхэд ч байна. Үүний зэрэгцээ эмх замбараагүй байдлын үеэр гудамжинд бэртэж гэмтсэн 1.5 мянган хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Бас цагдаагийн 400 гаруй ажилтан гэмтэл бэртэл авчээ.
Сүүлийн үед эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн арга тактикаа өөрчлөн их сургуулийн байруудыг эзэлдэг болсноос аюулгүй байдлын үүднээс их сургуулиудын байрыг хаагаад байна. Жагсагчид авто зам, гүүр, гарцын хонгилуудыг хааж байгаагаас сүүлийн хэдэн өдөр нийтийн тээврийн үйлчилгээ доголдоод байгаа юм. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд оролцсоных нь төлөө залуучуудад мөнгө тарааж байна хэмээн Liaowang Weekly сэтгүүлд бичиж байна. Жагсаалд оролцсон нэг хүнд таван мянган Хонконг доллар өгч байна гэж энд бичжээ.
Хэвлэлд бичсэнээр бол эсэргүүцлийн жагсаалын гол буруутан, санхүүжилтийн эх үүсвэр нь их сургуулийн кампус руу нэвтрэх нууц холбоо холбоо, агентлаг бүхий Америкийн төрийн бус байгууллага гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com