Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БНХАУ-ын Төрийн зөвлөл Хонконгийн цагдаагийн даргыг өөрчиллөө

БНХАУ-ын Засгийн газрын саналаар Хонконгийн засгийн газрын тэргүүн Кэрри Лам хятадын тусгай захиргааны цагдаагийн даргын албан тушаалд Крис Таныг томиллоо хэмээн Синьхуа агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна. “БНХАУ-ын Үндсэн хуульд Сянганы захиргааны тусгай бүсийн тухай заасанчлан Сянганы захиргааны дарга Кэрри Ламд цагдаагийн комиссар Стивен Лог албан тушаалаас нь чөлөөлж Крис Таныг энэ албан тушаалд томилуулахаар тогтоолоо” гэж мэдээлэлд дурджээ.
Энэ томилгоо тохиолдлын ч биш, энэ тухай мэдээлэл Хонконгийн хэвлэлүүдэд сүүлийн долоо хоногт тархаад байсан юм. Цагдаагийн өмнөх дарга Стивен Ло 2015 оноос хойш энэ албан тушаалд ажиллаж байгаа юм. Харин шинэ томилогдсон Крис Тан нь Хонконгийн хууль сахиулах байгууллагад 1987 оноос ажиллаж 2018 оны арваннэгдүгээр сараас хотын цагдаагийн комиссарын орлогчоор ажиллаж байгаа юм.
Цагдаагийн шинэ тэргүүн Крис Тан ард иргэдийн идэвхтэй дэмжлэггүйгээр цагдаагийн байгууллага дангаараа энэ эсэргүүцлийн хөдөлгөөнийг эцэс болгож чадахгүй хэмээн South China Morning Post сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.


“Ард иргэд дуугүй суулгүйгээр эсэргүүцлийн хөдөлгөөний талаар үгээ хэлэх ёстой” гэж Крис Тан онцлон тэмдэглэжээ. Дуугүй сууж, тэвчээртэй хандах нь “хэт даврагсдыг улам өөгшүүлж цаашдаа эмх замбараагүй байдалд хүргэнэ” гэж тэр хэлсэн байна.
“Олон нийт энэ хүчирхийллийн талаар энэ таван сарын хугацаанд эртхэн үгээ хэлж дуугарсан бол өнөөгийн ийм байдалд арай хүрэхгүй байсан. Нийт олноороо шүүн хэлэлцэж, эмх замбараагүй байдал үүсгэгчдэд дарамт үзүүлж байж л бид энэ байдлыг эцэс болгож чадна” гэж шинэ комиссар тангараг өргөх үеэрээ мэдэгджээ.
Крис Тан жагсагчид, баг зүүсэн залуучууд цагдаагийн ажилтнуудад хүч хэрэглэн, харгислаж байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлээд цагдаагийнхан эрх мэдлээ хэтрүүлэн иргэдийн эсрэг хүч хэрэглэж байна гэсэн буруутгалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бас мэдэгдсэн байна. “Манай олон офицер хэрцгий дайралтыг няцааж, өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж байгаагаас биш, жагсагчдын эсрэг ашиглахгүй байгаа” гэж тэр хэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com