Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Н.Савченко: Украин 2023 он гэхэд үгүй болж мэднэ

Украины Дээд радагийн депутат асан Надежда Савченко хөдөө аж ахуйн зориулалттай газрыг худалдаалах тухай хуулийн төслөөр бол Украины бүрэн бүтэн байдлыг задруулахад хүргэнэ гэж КРТ телевизэд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ. Тэгээд ч тэрээр энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй байхыг уриалсан уриа Радагийн танхимын үүдэнд наасан гэнэ. Түүнийхээр бол энэ хуулийг эсэргүүцэж байгааг депутатууд мэдрэх ёстой гэнэ. “Энэ хууль хүчин төгөлдөр болбол 2023 он гэхэд Украин гэж улс дэлхийн газрын зураг дээрээс үгүй болно. Ийм зүйлийг тэд хийх гэж байна” гэж Савченко хэлсэн байна. 

Энэ хууль юунд хүргэхийг депутатууд мэдсээр байгаа ч хуулийг батлах гэж байна гэж тэр хэлснийг “Газета.ру” хэвлэл эш татжээ. Гэхдээ хуулийн төслийг зогсоож чадна гэдэгтээ Н.Савченко найдаж байгаагаа бас хэлсэн байна. Улс орондоо газрын шинэчлэл хийж, 2020 он гэхэд газрын зах зээл эхлүүлэхээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский наймдугаар сарын 8-нд зарлаж байсан. Туркийн хэд хэдэн компани Украинд хэдийнээ газар эзэмшээд эхэлчихсэн байгаа гээд, улмаар улсынхаа өмнөд хэсэгт Турктэй түншлэлээ бэхжүүлэх болно гэдгээ илэрхийлж байсан юм. Хөдөө аж ахуйн зориулалттай газар худалдаалах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт анхны хэлэлцүүлгийг нь хийсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com