Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Хонконгт дүүргийн зөвлөлийн сонгууль боллоо

Хонконгийн дүүргийн зөвлөлийн депутатуудыг сонгох сонгууь тус тусгай газрын 18 тойрогт ням гаргийн өглөө эхэлсэн байна. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд оролцогсдын эсэргүүцэл, болон өдөөн хатгалгаас сэргийлэх үүднээс аюулгүй байдлын өндөржүүлэн байдалд сонгууль боллоо. Сонгуулийн аюулгүй байдлыг нийтдээ 31 мянган цагдаагийн ажилтан хамгаалан сахиулж байна.
Сонгуулийн санал хураах байруудын үүдэнд цагдаагийнхан, тусгай тасгийнхан жижүүрлэж, сонгогчид ч идэвхтэй ирж байгаа юм байна. “Өнөөдөр Хонконгт болж байгаа улс төрийн уур амьсгал, эмх замбараагүй байдалд олон хүн дургүй байгаа, тэгэхээр сонгуульд саналаа өгч, өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй” гэж нэг сонгогч хэлжээ.
Энэ сонгууль үнэхээр өнгөрсөн зунаас эхлээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт болох юм. Өнөөдөртөө хотод нөхцөл байдал тайван, эмх замбараагүй байдал сүүлийн таван хоногт гараагүй байна.
Хотод нийтдээ сонгуулийн 600 гаруй хэсэг байгуулж 479 депутатын төлөө 4.1 сая хүн саналаа өгсөн байна. Сонгуульд нийтдээ 1090 хүн нэр дэвшин өрсөлджээ.
Өнөөдөр дүүргийн зөвлөлийн нийт суудлын 75 хувийг эрх баригч нам, засгийн газрыг дэмжигч том бизнесийнхэн, үйлдвэрчний эвлэлийнхэн хянаж байгаа юм. Энэ удаагийн сонгуулийн дараа энэ үзүүлэлт өөрчлөгдөж мэдэх ч ажиглагчдын хэлж байгаагаар бол сөрөг хүчнийхэн олонх болох магадлал тун бага юм байна.
Дүүргийн депутатууд улс төрийн шийдвэрт шууд нөлөөлж чадахгүй, байгаль орчин, тээвэр, эрүүл мэнд, дүүргийн тохижилт хариуцан Хонконгийн захирагчийг сонгох 1200 суудлын дөнгөж 117-г нь эзэлдэг юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com