Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Боливид Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хууль баталлаа

Бүх нийтийн сонгууль явуулах тухай хуулийн төслийг Боливын парламентын депутатуудын танхим бямба гарагт баталлаа гэж Twitter хуудсаараа мэдээлсэн байна. “Депутатуудын танхим “Бүх нийтийн сонгууль явуулахын тулд онцгой, шилжилтийн дэглэмд шилжих тухай” хуулийн төслийг санал нэгтэй баталлаа” гэж мэдээлэлд дурдаад, хуралдааны үеэр санал хурааж бүх депутат гар өргөн баталж байгаа дүрс бичлэг хавсаргасан байна. Хуралдааны дарга ч далдаас “санал нэгтэй баталлаа” гэж байгаа нь дуулдаж байна.

Өнгөрөгч аравдугаар сарын 20-нд Сонгуулийн дээд шүүхийн гишүүдийн шинээ томилохдоо ч бас Сенатуудын танхим шинэ сонгуулийг аль болох хурдан явуулах ёстой гэж зааж байсан юм.
Одоо Депутатуудын танхим энэ баримт бичгээ Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньест өргөн барина. Үүний өмнө Хууль зүйн сайд Альваро Коимваро бас хууль батлагдсанаас хойш 15 хоногийн дотор Сонгуулийн дээд шүүхийн гишүүдийг батлах ёстой гэж байсан. Харин сонгууль явуулах хугацааг үүнээс хойш тодруулах юм.

Боливт өнгөрөгч аравдугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Сонгуулийн дээд шүүхийн мэдээлснээр тэр үед төрийн тэргүүн басйан Эво Моралес олонхын санал авсан гэсэн мэдээ тараасан. Харин түүний гол өрсөлдөгч, ерөнхийлөгч асан Карлос Меса болохоор сонгуулийн нэгдүгээр шатанд ерөнхийлөгч Моралес ялаагүй гэж мэдэгдсэн юм. Үүнээс үүдээд Месийгийн талынхан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж энэ нь улс орны бүрэн хамарсан юм.

Цэрэг армийнхан, Үйлдвэрчний эвлэл бүгд Эво Моралесыг огцрохыг шаардан улс оронд нь эмх замбараагүй байдал эхэлснээр тэрээр албан тушаалаасаа огцорч байгаагаа арваннэгдүгээр сарын 10-нд мэдэгдээд, үүнийгээ төрийн эргэлт гарах нөхцөл байдал бий боллоо гэж тайлбарласан. Түүний араас дэд ерөнхийлөгч Альваро Гарсиа Линера, парламентын хоёр танхимын спикерүүд албан тушаалаасаа огцорсон юм. Сөрөг хүчний төлөөлөөгч, Сенатын танхимын дэд спикер Жанин Аньес ерөнхийлөгчийн шинэ сонгууль явуулах хүртэл Төрийн тэргүүний үүргийг өөртөө авч байгаагаа зарласан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com