Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Орос, АНУ-ын яриа хэлэлцээг сайжруулах болзлыг нэрлэлээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Жон Салливан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Нагоед уулзах үеэрээ Минскийн тохиролцооны талаар болон “Америкийн ардчилсан үйл явцыг тасалдуулахаас” татгалзах асуудлаар хоёр талын харилцаагаа сайжруулах талаар ярилцсан байна.
“Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Минскийн тохиролцооны талаар болон манай ардчилсан үйл явцыг тасалдуулах гэсэн хүчнээс татгалзах асуудлаар хоёр талын харилцаагаа сайжруулна гэдгээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровт баталлаа” гэж Төрийн департаментын хэвлэлийн албаны тэргүүн Морган Ортэгус бямба гарагт тараасан мэдээлэлдээ дурдсан байна.


“Их-20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр болсон ярианыхаа явцад талууд “Бүс нутгийн болон хоёр талын асуудал, тухайлбал олон улсын аюулгүй байдал, БНАСАУ, Сирийн асуудлаар ярилцсан гэж Төрийн департамент тэмдэглэжээ.
Салливан, Лавров стратегийн аюулгүй байдал болон терроризмтой тэмцэхэд хматран ажиллах талаар ярилцсан байна. Америкийн дипломат тун удахгүй АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдон очих юм.
С.Лавровын сэтгүүлчдэд мэдээлснээр бол ярианы гол сэдэв нь Москва, Вашингтоны харилцаан дахь “олон тооны төвөгтэй асуудал” болон Салливаныг Орост суух АНУ-ын Элчитн сайдаар суусны дараа асуудлыг тогтворжуулах явдал байжээ.

Минскийн хэлэлцээр

Орос бол Украины зүүн өмнөд нутагт болж байгаа сөргөлдөөний оролцогч биш. Минскийн тохиролцоо хэрэгжихгүй байгаа. Энэ бүсэд аюулгүй байдал бэхжүүлэх, хэлэлцээр дэх улс төрийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэхээс Украины тал бүрэн татгалзсаар байгаа. Энд Үндсэн хуулийн шинэчлэл хийгээгүй, тухайн бүс нутагт онцгой статус олгоогүй, Донбасст сонгууль явуулах хууль батлаагүй гэх мэт.

НАТО, Оростой зөрчилдөхийг хүсэхгүй байна гэж Д.Трампын зөвлөх мэдэгдлээ

Украиныг НАТО-д элсүүлэх асуудал Орост таалагдахгүй байгаа учраас НАТО ч Украиныг энэ эвсэлд элсүүлэхийг нэг их сонирхохгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен Канадад болсон Halifax International Security Forum форум дээр бямба гарагт мэдэгдсэн байна.
Форум зохион байгуулагдаас НАТО Украинтай орйотох талдаар юу хийж байна гэж асуухад О’ Брайен Орост энэ нь таалагдахгүй байгаа юм гэснийг нь форумд оролцож байгаа нэг Канадын олон улсын зөвлөх Бен Роусвелл Twiter хуудсандаа жиргэжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх бас Украиныг НАТО-д элсүүлэх асуудал өнөөдөр гол асуудал биш гэжээ. “Украиныг НАТО-д элсүүлж авснаар Оростой шууд зөрчилдмөөргүй байна” гэж түүний хэлснийг РИА Новости агентлаг эш татсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com