Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ГҮРЖИЙН ЖАГСАГЧИД ПАРЛАМЕНТЫНХАА ӨМНӨ ХОНОГЛОЖ БАЙНА

 Даваа гарагт Гүржийн парламентын байрны өмнө олон нийтийн жагсаал болсны дараа тэдний зарим нь шөнөдөө энд хоноглохын тулд Руставелийн талбайд майхан босгож эхэлсэн байна. Жагсагчдын нэг нь “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” намын  зүтгэлтэн Демна Цурцумия  РИА Новости агентлагийн сурвалжлагчид  ярьсан байна. “Бид тарахыг бодохгүй байна. Зарим маань бүр энд хоноглох гэж  парламентын байр луу орох хаалганы тэнд майхан босгож байна. Бид энэ жагсаал, хаалтаа хууль бус гэж үзэхгүй байгаа болохоор үргэлжлүүлнэ. Өөр нарийн төлөвлөгөө маань дараа тодорхой болно” гэж тэр хэлжээ. 

Жагсагчид шөнөдөө дулаан байхын тулд мод авчирч байсан хэд хэдэн машиныг цагдаагийнхан буцаасан байна. Дотоод явдлын яамны зүгээс энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй. Харин иргэд майханд байгаа хөдөлгөөнийхөнд халуун хол цай, хүнс авчирч өгч байгаа гэнэ.

Тусгай хүчний цэргүүд парламентын ордны дэргэд жагсагчдыг тараахын тулд  усан буу хэрэглэсэн байна. Тусгай тасгийнхан хууль тогтоох байгууллагын эргэн тойрны гудамжуудад эргүүл хийж байгаа юм. Жагсагчдаас хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан бол эсэргүүцлийн хөдөлгөөнийхнөөс хүн бэртэж гэмтэн эмнэлгийн тусламж авсан байна. Жагсаалд оролцогсод хууль сахиулагчид нийт 20 хүнийг саатуулсан гэж баталжээ.

Гүржийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуулийн системийг пропорционал системээр явуулахгүй хэмээн баталсан юм.   Үүний дараа олон нийтийн жагсаал цуглаан эхэлж эсэргүүцэж эхэлсэн. Сөрөг хүчнийхэн ээлжит бус сонгуулийг пропорционал системээр явуулах, сонгуулийн бусад загваруудыг бий болгох зэрэг шаардлага тавьж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com