Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ОХУ: Хүчнийхнийг мөрдөн шалгадаг онцгой байгууллага хэрэгтэй

  Орост шүүх, хууль сахиулах байгууллагын тогтолцоог зайлшгүй өөрчлөх хэрэгтэй байна гэж Алексей Кудрины санаачилгаар байгуулсан Бүх Оросын иргэний форумын шинжээчид мэдэгджээ. Бүх Оросын иргэний форум гэдэг нь Оросын иргэний нийгэмлэгүүдийн жил бүр болдог томоохон уулзалт бөгөөд энэ сарын 30-нд болох  юм.
  "Шүүх тогтолцооны хараат байдал, дотоод асуудал нь хууль сахиулах хэм хэмжээг болон иргэний эрхийг зөрчих, цагдаагийнхны зүгээс шоронд олон тооны тамлал, хүчирхийлэл үйлдэхэд хүргэж байна. Өнөөгийн шоронгийн тогтолцоо нь хүнийг нийгэмшүүлэх бус харин ч буруугүй хүмүүсийг хорьж хүний үнэт зүйлсийг үгүй хийж, идэвхтэй амьдралыг нь үгүй хийх нөхцөл рүү түлхэж байна” гэж тэдний бэлтгэж байгаа баримт   бичигт тусгажээ.
  Иргэний нийгмийн форум юу санал болгож байна вэ.
  -Хууль сахиулах байгууллагын боловсон хүчний бодлогыг өөрчлөх. Удирдах, эрх мэдэл бүхий давхаргыг багасгаж, цагдаагийн  гүйцэтгэх ажилтнуудыг хуульзүйн өндөр бэлтгэлтэй хүмүүсээр хангаж, удирдлагыг ажлын туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх. Цагдаагийн удирдлагыг холбооны өргөн компанийн хүрээнд  шалгаруулж санал болгох.
  -Хууль сахиулах байгууллагын зарим нэгж, цагаачлалын алба, сургалтын алба, хууль сахиулах байгууллагад үйлчилдэг эмнэлэг зэргийг иргэний болгох
  -Холбооны байгууллагаас хараат бус, дэг журам сахиулах, эргүүл хийх орон нутгийн цагдаагийн алба, хэсэг байгуулах. Энэ нь тухайн газар нутагтаа орон нутгийн бодлогоо хэрэгжүүлэхээс гадна цагдаагийн байгууллагын төвлөрлийг сааруулна.
  -Орон нутгийн ийм цагдаагийн даргыг холбооны хэмжээнд шалгалт өгч тэнцсэн хүмүүсээс орон нутгийн иргэд сонгодог байх
  -Хууль сахиулагчдын зүгээс үйлдэж байгаа тамлал, хүчирхийллийг зогсоохын тулд хаалттай байгууллагуудад олон нийтийн хяналт бий болгох, хяналтын техник хангамжийг сайжруулах. Өнөөдөр хууль сахиулагчид өөрсдөө дүрс бичлэгийн хэрэгсэлтэй ч түүнийг устгахаас хамгаалах хэрэгсэл байхгүй. Ийм болохоор энэ мэдээллийг тусгай серверт шууд оруулан хадгалдаг байх ёстой гэж илтэгл бичигчид санал болгожээ.
  -Хууль хүчний байгууллагынхны үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгадаг иргэний байгууллага байгуулах
  -Парламентад авлигын хэргийг шалгах тусгай байгууллага байгуулж, энэ хэргийг мөрдөх тусгай прокурорыг иргэний хүрээнээс томилж байх
  -Тангарагтны шүүхийг өргөжүүлэн, тэд нь олон нийтийн эмх замбараагүй байдал, томоохон байгууллагыг ажиллагааг зогсоосон зэрэг олон нийтийн эрх ашгийг зөрчсөн албан тушаалын хэргийг сонсч байх.
Өнөөдөр Орост шүүхээс ногдуулж байгаа хилс ял тангарагтны шүүхэд 17, мэргэжлийн шүүхэд 0.17 хувь байна гэж шинжээчид үзэж байгаа юм. “Энэ бол эрүүгийн хэрэгт буруутайг нотлох баримт  хангалтгүй байгаатай холбоотой” гэж шинжээчид тэмдэглэжээ. Үүнээс үүдээд Бүх оросын иргэний форум хууль сахиулах байгууллагыг “шүүхэд маш идэвхгүй үүрэгтэй” оролцож, “хэлмэгдүүлэх” болсон гэж үзсэн байна.
  Энэ илтгэлийг маргааш болон Бүх оросын иргэний форумд тавьж хэлэлцүүлэх гэж байгаа юм. Үүний өмнө Удирдлагын дэвшилтэт шийдлийн төв гэдэг байгууллага оросын шоронгийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх илтгэл гаргаж байсан юм. Эндээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбоооны алба цэрэгжсэн хэлбэрээс татгалзаж, иргэний хэлбэрт шилжих ёстой гэсэн байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com