Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Мадуро Венесуэльд цэргийн дайчилгаа явуулна

  Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тээврийн салбарын ажиллагсадтай уулзах үеэрээ бүх нийтийн дайчилгаа явуулж цэрэгт татах тушаал өгсөн мэдэгдсэн байна.. Түүний хэлснээр бол АНУ, Колумбын зүгээс түрэмгийлэл үйлдэхээр зэхэж байгаа учраас ийм арга хэмжээ авахад хүрсэн гэнэ.
  “Колумбын эрх баригчид АНУ-ын армийн өмнөд командлалтай хамтраад Венесуэлийн Колумба тай хиллэдэг газарт ээлжит өдөөн хатгалга үйлдэхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл надад байна. Ийм болохооор боливарын бүгд найрамдах улсын зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд байх шаардлагатай байна” гэж ноён Мадуро мэдэгдсниийг РИА Новости агентлаг эш татжээ. Ийн хил дээр цэргийн мөргөлдөөн үүсгэх замаар тус улсад болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний анхаарлыг татах гэж байгаа юм гэж тэр тэмдэглэсэн байна.
  Венесуэлийн дотоод нөхцөл байдал энэ оны нэгдүгээр сараас эхлээд хурцадсан юм. Ерөнхийлөгч Николас Мадурог тангараг өргөсний дараа сөрөг хүчний удирдагч парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн зарласан юм. Түүнийг тус улсын түр хугацааны тэргүүн хэмээн АНУ, Европын холбооны ихэнх орон, бусад улс орон хүлээн зөвшөөрсөн. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро үүнийг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж, Болив, Белорус, Иран, Хятад Орос, Куба зэрэг орнууд дэмжиж байгаа юм. Үүнээс үүдээд Венесуэльд Николас Мадурогийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан орон даяар өрнөөд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com