Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Хонконгийн гэмт хэрэгтнүүдийг дэмжиж байна гэж Хятад АНУ-ыг буруутгав

  АНУ-ын Засаг захиргаа Хонконгийн гэмт хэрэгтнүүди йг ил цагаан дэмжиж БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Хонконгийн хүний эрх ардчиллын тухай хууль-д гарын үсэг зурсныг тайлбарлахдаа өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ. “Энэ бол Хятадын дотоод хэрэг болох Хонконгийн хэрэгт бүдүүлгээр оролцож байгаа хэрэг”, “би америкийн талд тууштай эсэргүүцэл илэрхийлж байна” гэж Гэн Шуан хэлсэн байна.
  Тэр бас “АНУ бодит байдал, баримтыг үл тоомсорлож харахыг хүсэхгүй байна. Тэд зүгээр л дэд бүтцийг сүйтгэж, галдан шатааж, энгийн ард иргэдэд садаа болж, нийгмийн хэв журам зөрчин, хууль дээдлэх байдлыг алдагдуулан хүчирхийлэл үйлдэж байгаа гэмт хэрэгтнүүдийг ил цагаан дэмжиж байна” гэж дипломат хэлжээ.
  Гэн Шуан мөн АНУ-ын Засаг захиргаа саяхан батлаад байгаа “Хонконг дахь хүний эрх, ардчиллын тухай” хуулиа хэрэгжүүлэхээс татгалзахгүй бол энэ нь хоёр орны харилцаанд муугаар нөлөөлж магадгүй юм гээд АНУ, Хятадын худалдааны хэлэлцээрт энэ хууль нөлөөлж мэднэ гэж онцлон тэмдэглэсэн байна.
  “Хонконгийн талаар ийм нэртэй хууль баталсныг бид шийдвэртэй эсэргүүцэж байна. Энэ хуулиа хэрэгжүүлэхгүй байхыг АНУ-д уриалаад, эс тэгвэл энэ нь манай маш чухал салбарын хамтын ажиллагаанд нөлөөлж мэднэ гэдгийг мээдгдэж байна” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
  Өөрийнхөө газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, хөгжлийн сонирхол эрх ашиг мөн “нэг улс, хоёр систем” зарчмаа хадгалах, Хонконг дахь тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг хангах талаар Хятад улс хатуу тууштай байхыг хэн ч дутуу үнэлэх ёсгүй” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com