Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сэтгүүлчийг хөнөөсөн хэргээс болоод Мальтын ерөнхий сайд огцорлоо

  Сэтгүүлч эмэгтэй Дафна Каруан Галицияг хөнөөсөн хэргээс үүдэн Мальтад үүсээд байгаа улс төрийн хямрал олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болоод тус улсын Ерөнхий сайд Жозеф Мускат албан тушаалаасаа ирэх нэгдүгээр сард огцрохоо мэдэгдсэнийг Times of Malta хэвлэл дамжууллаа.
  Лейборист нам өөрийн шинэ тэргүүнээ тодруулсны дараа Ерөнхий сайд ажлаа өгнө гэсэн. Түүний хэлснээр бол намын удирдлагад ирэх нэгдүгээр сарын 12-нд өөрчлөлт орох юм байна. “Энэ бол улс орны хувьд чухал цаг үе” гэж Мускат өөрийнхөө шийдвэрийг тайлбарлаад нэгдүгээр сарын дунд хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэн хашна гэдгээ хэлжээ.
  Мальтын ерөнхий сайд нэг хүн засгийн газрын тэргүүнээр хоёр сонгуулиас илүү хугацаагаар ажиллах ёсгүй гэж үүний өмнө нэг бус удаа мэдэгдэж байсан юм. “Би төгс хүн биш, надад өөрийн гэсэн дутагдал бий. Гэхдээ надад өгсөн итгэлийн чинь хариуд би бүхнийг хийсэн гэдэгтээ итгэлтэй байна” гэж Мускат хэлсэн байна.
  Харин Үндэсний намын дарга Адриан Делия засгийн газрын тэргүүний үгийн хариуд Мускат албан тушаалдаа байсаар байгаа нь шударга шүүхэд хүнд цохилт болж байна гээд сөрөг хүчин өнөөгийн засгийн газрыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, бүхий л үйл ажиллагааг нь бойкотлох болно гэжээ.
  “Жозеф Мускат хүмүүсийн уур хилэн, улс төрийн хариуцлагын ач холбогдлыг ойлгодоггүйгээ харууллаа. Улс орны бүхий л бүтэц нуран унаснаас  болоод сэтгүүлч эмэгтэй Дафна Каруана Галицияг хөнөөсөн гэдгийг тэр ойлгохгүй байна. Улс төрийн хариуцлага хүлээх ёстой түүний ойрын бүх хүн өөрсдийгөө хуулиас дээгүүр гэж итгэчихсэн байснаас болоод энэ эмгэнэлт явдал болсон” хэмээн Делия мэдэгдсэн байна.
  Хэвлэлүүдэд бичсэнээр бол сэтгүүлч эмэгтэйг хөнөөсөн хэргийг шударгаар мөрдөн шалгаж шүүх боломжоор хангах,  ерөнхий сайдыг огцрохыг шаардсан олон мянган хүний жагсаал Валеттад болсноос хэдхэн цагийн дараа Ерөнхий сайд Мускат огцрох шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн гэнэ.
  Сэтгүүлч эмэгтэйг хөнөөсөн хэрэгт бизнесмэн Йорген Фенекийг буруутай, хамтран оролцсон  гэж үзэн Валеттагийн шүүх баривчилсан хэмээн Malta Independent хэвлэл арваннэгдүгээр сарын 30-нд мэдээлсэн юм. Шүүхээс түүний бүхий л данс тооцоог царцаан, өөрийг нь Паола хотын Коррадино шоронд хорьсон байна.
  Сэтгүүлч Дафна Каруана Галицияг 2017 оны аравдугаар сарын 16-нд машиныг нь дэлбэлэн хөнөөсөн юм. Сэтгүүлч бүсгүй нас барахаасаа 15 хоногийн өмнө өөрийг нь заналхийлж байгаа тухай цагдаад мэдэгдэж байсан гэж Times of Malta хэвлэлд бичсэн байдаг.
  Тэрээр сүүлийн жилүүдэд Панамын архив нэртэй Mossack Fonseca фирмийн баримт  бичгүүдээс улс орныхоо улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдийн оффшор дансны талаар судалж баримт цуглуулж байжээ. Галициягийн сүүлийн мөрдөж байсан хэрэг дотор Ерөнхий сайд Мускаттай холбоотой оффшор компани байсан гэж The Guardian сонинд бичсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com