Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Д.Трамп НАТО-гийн уулзалтад оролцохоор Лондонд ирлээ

  Энэ удаа Их Британийн нийслэлд болж байгаа НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лондонд ирлээ. Умард Атлантын эвслийн энэ удаагийн уулзалтын гол шүүмжлэл Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны эсрэг чиглэж магадгүй байна.
Дональд Трамп, Эммануэль Макрон хоёрын харилцаа хоёр жилийн өмнө тун дотно байсан бол сүүлийн үед харьцангуй хөндийрөөд байгаа гэж “Аксиос” хэвлэл бичсэн байна. Францын Ерөнхийлөгчийн саяхны “НАТО-гийн тархи үхжиж байна”, “АНУ-ын өнөөгийн удирдлага Европоос нүүр бурууллаа” гэсэн тайлбарууд нь Д.Трампын дургүйг ихэд хүргэж байгаа юм. Тэгэхээр АНУ-ын Ерөнхийлөгч энэ удаа НАТО-гийн талаар илүү таатай үг хэлж мэдэх юм. Дональд Трамп 2017 онд Умард Атлантын гэрээний тав дахь заалтыг батлахаас татгалзаж байсан бол өнгөрсөн онд Европын улсууд зардлаа нэмэгдүүлэхгүй бол НАТО-гоос гарна гэж сүрдүүлж байсан удаатай. Ирэх 2020 оны эцэс гэхэд Европын улс орнууд татвараа 2016 онтой харьцуулахад 130 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болж байгаа Их Британид арав хоногийн дараа парламентын сонгууль болно. Энэ бол Ерөнхий сайд Борис Жонсон, Брекситийн хувь заяаг шийдэх гол алхам. Дональд Трамп Их Британи Европын холбооноос гарах эсэх нь тэдний дотоод асуудал, ер нь гарах нь ч зүйтэй  гэж мэдэгдсэн ч Б.Жонсон үүнийг нэг их тоохгүй, харин ч британичууд Д.Трампад нэг их дуртай биш гэж байна.
Дональд Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай хэлэлцээр хийх юм байна. Үүнээс долоо хоногийн дараа Парист Украины асуудлаарх Франц, Герман, Украин,Орос улсуудын оролцдог Нормандын дөрвөлийн уулзалт бас болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com