Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Хонконгийн асуудлаас болж Хятад АНУ-ын эсрэг хориг тавилаа

  Хонконгод цэргийн хөлөг онгоц, нисэх онгоц байрлуулах гэсэн АНУ-ын хүсэлтийг Хятад улс авч үзэхийг хүсэхгүй байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ. Үүний зэрэгцээ Бээжин АНУ-ын Human Rights Watch, NDI,  Freedom House зэрэг засгийн газрын бус хэд хэдэн байгууллагын эсрэг хориг тавьж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ бол Вашингтон Хонконгод  иргэний эрх, ардчиллыг хамгаалах  тухай хууль баталсны хариу арга хэмжээ. “Энэ бүхэн хэзээ дуусах нь АНУ-ын цаашдын алхмаас шалтгаална” гэж Гадаад хэргийн яамны төлөөлөгч хэлжээ. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгод хүний эрх, ардчиллыг хамгаалах тухай болон, тийшээ цагдаагийн тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэхийг хориглох гэсэн хоёр хуульд гарын үсэг зурсан юм. Үүнээс үүдэн Бээжин хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа нь энэ.

  Өнгөрөгч зургадугаар сарын эхнээс Хонконгод гэмт хэрэгтэн, сэжигтнийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан болж эхэлсэн. Сүүлдээ энэ эсэргүүцэл эмх замбараагүй байдал болж хувирахад хүрсэн учраас хуулийн төслийг эргүүлэн татсан ч жагсаал цуглаан намжаагүй байгаа юм. Харин ч эмх замбараагүй байдал үргэлжилсээр хууль сахиулагчид нь жагсагчдын эсрэг нулимс асгаруулаг хий, бороохой хаймар сум, бүр галт зэвсэг хэрэглэж байгаа юм. Энэ хагас жилийн хугацаанд Хонконгод нийтдээ 900 орчим жагсаал цуглаан марш болж, хууль сахиулагчид нийт зургаан мянга гаруй хүнийг саатуулаад байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com