Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Венесуэльд дахиад л гэрэл цахилгаан тасарлаа

  Венесуэлийн эрчим хүчний эх үүсвэрт осол гарсны улмаас зүүн хойд нутгийн Сулия мужид цахилгаан тасарч 3.5 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй хоцорлоо гэж Union Radio хэвлэл мэдээлсэн байна. “Нөхцөл байдлыг хянаж, эрчим хүчний хангамжийг ойрын хугацаанд сэргээхээр Боливарын засгийн газар ажиллаж байна” гэж төрийн мэдлийн эрчим хүчний Corpoelec компанийн бүс нутаг дахь төлөөлөгч өөрийнхөө Twitter хуудсанд бичжээ. Ослын талаар болон хэдий нутаг хамарсан талаар албан ёсны мэдээлэл алга байна.

  Венесуэльд энэ онд эрчим хүчний ийм бэрхшээлтэй нэг бус удаа тохиолдож байгаа. Хамгийн том осол гуравдугаар сарын 7-нд болж нийслэл Каракас болон олон муж хэдэн өдрөөр гэрэл цахилгаангүй болж байсан юм. Симон Боливарын нэрэмжит Усан цахилгаан станцад осол гарсанд “Америкийн имперализм” хариуцлага хүлээх ёстой гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн департамент үүнийг няцаасан юм.

  Харин Венесуэлийн Эрчим хүчний салбарын ажилтнуудын үндэсний холбооны төлөөлөгчид болохоор энэ ослыг дэд станцуудад урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хангалтгүй байгаатай холбоотой гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com