Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
NATO-гийн гишүүн орнуудын тэргүүнүүд Трампыг шоолон ярьж байгаа нь камерт бичигджээ

 NATO буюу Умард Атлантын гэрээний байгууллагын 70 жилийн ойд зориулсан дээд хэмжээний чуулган Британийн нийслэл Лондонд үргэлжилж байгаа билээ.

Өчигдөр орой Букингэмийн ордонд болсон хүлээн авалтын үеэр тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг элэглэн ярилцаж байгаа нь хэвлэлийн дуранд бичигдэж үлджээ. Канадын телевизийн бичиж авсан уг дүрс дээр Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар ярилцаж байгаа нь гарсан байна. Энэ ярианд Трампын нэрийг дурдаагүй ч түүний тухай ярилцаж байгаа нь тодорхой байсан аж.

 Өглөөний хуралд Трамп яагаад хоцорч ирснийг Борис Жонсон асуухад Жастин Трюдо “Түүний хэвлэлийн хурал 40 минут сунжирсан болохоор хоцорсон” гэж хариулжээ. Дараа нь Трюдо “Түүний багийнхан ямар их гайхаж цочирдсон (эрүү нь шалан дээр унасан) байхыг та нар харсан биз дээ” гэж хэлэхэд бусад нь инээлдэж байв. Макрон, Жонсон нарын хариу хэлсэн үг тод бичигдээгүй байна.

 Өчигдөр өглөө Трамп Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ сэтгүүлчдийн өмнө маргалдаж мэтгэлцсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм. Тэрээр өөрийнх нь бодлогоос болж NATO-гийн “тархи үхжсэн” гэж хэлсэн Макроныг хатуу шүүмжилсэн. Трамп “Та NATO-гийн талаар ийм мэдэгдэл хийх ёсгүй байсан юм. Энэ бол хэтэрхий үл хүндэтгэсэн хэрэг” гэж Макроныг зэмлэсэн юм.

NATO-гийн хамтын батлан хамгаалах зардалд Европын холбоотнууд нь бага хувь нэмэр оруулж байгааг Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн шүүмжилж байгаа.

Тэрээр Лондонд ирэхээсээ өмнө Францын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноохоор төлөвлөж байгаагаа зарласан юм. АНУ-ын технологийн компаниудын Францын зах зээлээс олдог орлогод “дижитал татвар” оноох болсон Макроны шийдвэрт тэр ийм хариу арга хэмжээ авах гэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com