Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
НАТО 70 жилийн ойгоо Лондонд асуудалтай тэмдэглэж байна
 Умард Атлантын эвсэл НАТО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан гишүүн орнуудын төрийн болон Засгийн газрын  тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт Их Британийн нийслэл Лондонд мягмар гарагт эхэллээ. Уг нь НАТО-г 1949 оны дөрөвдүгээр сарын 4-нд гэрээнд гарын үсэг зурснаар байгуулсан гэж үздэг. Өчигдөр лхагва гарагт хүндэтгэлийн зоог барьцгаасан бол өнөөдөр ажил хэргийн хуралдаан болж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн 29 орны тэргүүн үг хэлнэ.
 Хуралдаанаар НАТО-гийн гишүүн орнуудын татвар, Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээ  задарсны дараа  Европт аюулгүй байдлыг  хангах асуудлыг ярина.  АНУ дангаараа энэ гэрээнээс гарсанд НАТО Оросыг буруутгаж байгаа юм. Улс орны тэргүүнүүд бас хэд хэдэн тогтоол гаргах юм байна. Үүнд тус эвсэл хуурай газар, агаар, тэнгис, кибер орон зайд ажиллагаа явуулах тухай НАТО-гийн сайд нарын арваннэгдүгээр сарын 22-ны уулзалтын шийдвэрийг баталгаажуулна. Гэхдээ НАТО сансарт зэвсэг байрлуулахгүй харин агаараас эсэргүүцэн хамгаалах болон пуужингаас хамгаалах системд ашиглах холбоо, ажиглалтын зориулалтаар ашиглана гэж байгаа юм.
 НАТО-гийн дээд хэмжээний уулзалт ойн баярт зориулсан боловч амьдрал дээр гишүүн орнуудын тэргүүнүүдийн хувьд олон тооны тулгамдсан асуудлууд байгаа.
Brexit
 Энэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хугацаа, байрлалыг тохиолдлоор Лондонд гэж товлоогүй. Энэ бол “Европын холбоог орхиж байгаа ч НАТО-гийн гол орны нэг хэвээр үлдэж байгаа Их Британийг дэмжих” зорилготой гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлж байна.
НАТО эхлээд энэ ойгоо Их Британийг Европын холбооноос гуравдугаар сард гарснаас хойш найман сарын дараа арванхоёрдугаар сарын 3-нд гэж төлөвлөж байсан ч Британийн эрх баригчид энэ үүргээ биелүүлж чадалгүй өнөө хүртэл Европын холбоонд “өрөөсөн хөл” дээрээ  байсаар Brexit-ийг 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгаад одоо парламентын ээлжит бус сонгуульд бэлтгэж байгаа юм.
Тархи нь үхэжсэн
 НАТО-гийн хувьд хамгийн хатуу шүүмжлэлийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон The Economist сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн нь энэ удаагийн уулзалтын хамгийн хөндүүр сэдэв болж байна. Тэрээр “НАТО-гийн тархи хэдийнээ үхэжсэн” гээд хэлчихсэн юм. Э.Макрон НАТО зохицуулалт хийж чадахаа больж, ялангуяа Туркийн зүгээс Сирид явуулж байгаа ажиллагаа гэж шүүмжилсэн. Турк холбоотнуудтайгаа зөвлөлдөхгүйгээр Сирийн умард нутаг дахь курдуудийн эсрэг байлдааны ажиллагаа явуулсан, америкчууд сири дэх гол түнш курдуудээ мөн л НАТО-гийн зөвшөөрөлгүйгээр орхисон зэрэг нь зөвхөн француудын хувьд ч биш  олон асуулт үүсгэж байгаа. Хамгийн гол нь АНУ өөрийн холбоотнуудынхаа хэнээс, хэзээ дахин нүүр буруулах гэж байна вэ...
 Францын Ерөнхийлөгч үүнээс үүдээд Европт америкчуудын оролцоогүй өөрийн гэсэн батлан хамгаалах хүчин хэрэгтэй гэсэн гаргалгаа гаргаад байгаа юм. Өмнө нь ч Э.Макрон “Европт Орос, Хятадаас хамгаалах өөрийн гэсэн арми хэрэгтэй” гэж хэлж байсан удаатай. Францын засгийн газар, Э.Макроны хувьд өөр нэг асуудал нь зэвсэглэлийн сэдэв. “Вашингтоны шахалтаар НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйл буюу гишүүн орнууд заавал америкийн зэвсэг худалдан авах албагүй” гэж Францын зэвсэгт хүчний сайд Флоранс Парли Le Journal du Dimanche сонинд ярилцлага өгөхдөө хэлчихсэн байна. Тэгэхээр Франц Америкийн цэргийн үйлдвэрлэлийг дэмжихийг хүсэхгүй байна. Тэгээд ч өөрсдөө  дөрөв дэх үеийн Rafale сөнөөгч онгоц үйлдвэрлэж байгаа шүү дээ. Герман, Испанитай хамтран үйлдвэрлэж байгаа тав дахь үеийн сөнөөгч нь ч гэсэн Америкийн F-35 онгоцтой өрсөлдөх чадвартай.
Туркийн асуудал
 НАТО-гийн хамгийн тулгамдсан асуудал, гишүүн нь Турк болоод байна. Сирид явуулсан байлдааны ажиллагаанаас гадна Анкара Москватай уулзаж хамтарсан эргүүл хийж байгаа явдал. Үүнээс гадна Турк Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах С-400 систем худалдан авсан. АНУ, НАТО энэ гэрээний талаар Турктай удаа дараа ярьсан ч Анкара С-400 худалдан авахаасаа татгалзахгүй гэсэн. Ингэхээр энэ систем нь НАТО-гийн агаараас эсэргүүцэн хамгаалах системтэй тохирохгүй болж НАТО Ойрхи Дорнодод агаараас эсэргүүцэн хамгаалах хяналтгүй болж байна гэсэн үг.
Анкарад дарамт үзүүлж АНУ Туркт нийлүүлэхээр гэрээ хийгээд байсан F-35 сөнөөгч онгоцоо нийлүүлэхээс татгалзсан ч энэ нь дахиад л оросын Су-35-ыг худалдан авахад хүргэж магадгүй гэсэн эмзэглэл төрүүлээд байгаа.

Оросын байгалийн хий, Герман
 Вашингтон, Брюсселийн хувьд бас нэг асуудал нь Герман болоод байна. Энэ нь Герман зэвсэглэлийн зах зээл дээр АНУ-ын гол өрсөлдөгчийн нэг. Үүнээс гадна Берлин Оросын байгалийн хий дамжуулах “Умардын урсгал-2”-ыг дэмжсээр байгаа. Ингэснээр Орос Герман болон хөрш орнуудад жилд 55 тэрбум шоо метр байгалийн хийг АНУ-ын нийлүүлдэг үнээс 30 хувь хямдаар өгөх юм. Ингэснээр Вашингтоныг Европын зах зээлээс шахах болно. Оросоос байгалийн хий  худалдан авснаар Оросын Батлан хамгаалахад хөрөнгө оруулж байна хэмээн Д.Трамп өнгөрөгч онд Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтаар  хэлсэн ч энэ дарамтыг А.Меркель хүлээн аваагүй.

 АНУ, Европын холбооны худалдааны дайн нь Германы үйлдвэрлэл, ялангуяа автомашины үйлдвэрлэлд том цохилт болсноор барахгүй НАТО-той харилцан ойлголцоход сөрөг  нөлөө үзүүлж байгаа. НАТО-д хаягласан Францын тэргүүн Макроны шүүмжлэлийг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас дэмжээд байгаа нь нэг их гайхах зүйл биш.
 
Гундуухан  баяр
 НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үндсэн арга хэмжээ Лондонгоос зайдуу Хартфордшир гүнлэгт байдаг “Гроув” зочид буудалд болно. Аюулгүй байдлыг сахиулах бүхий л арга хэмжээг хотын төв, Букингемийн ордон зэрэг газарт  авсан ч гэлээ НАТО-гийн үйл ажиллагаа болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцэгчид нийслэлийн Трафальгарын талбай, мөн Хартфордширт ч цуглараад байна. Үүнтэй зэрэгцээд Extinction Rebellion хөдөлгөөний байгаль хамгаалагч идэвхтнүүд Америкийн төрийн тэргүүний цаг уурын өөрчлөлтийн талаарх бодлогыг эсэргүүцэж байгаа бол, Их Британийн эрүүлийг хамгаалах салбарын ажилтнууд ч тус улсыг Европын холбооноос гарсны дараагаар одоо төлбөргүй байгаа NHS-ийн үйлчилгээг Америкийн компани орлоно гэснийг эсэргүүцэн гудамжинд гараад байна.
 
НАТО оросыг дайсан гэж үзэхгүй гэж Столтенберг мэдэгдлээ
 “НАТО-д дайснууд гэсэн ямар ч жагсаалт байхгүй, ялангуяа Оросыг ингэж үзэхгүй байгаа” гэж Умард Атлантын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Rzeczpospolita” хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсаныг мягмар гарагт нийтэлжээ. “Юуны өмнө хэлэхэд НАТО-д дайсан гэсэн ямар ч жагсаалт байхгүй. Яагаад гэвэл манай холбоотнуудын нэгд нь ч ойрын ямар нэг аюул харагдахгүй байна” гэж Й.Столтенбергийн хэлснийг хэвлэл эш татжээ.
Зарчмын хувьд дайсан гэсэн жагсаалт гаргах хэрэггүй, ингэх нь аюултай алдаа болно гэж Й.Столтенберг хэлсэн байна. Аюулгүй байдлын хүрээнд тодорхойгүй, урьдчилан хэлэх аргагүй зүйлсийг бид харж байгаа, ийм болохоор бид хүчин чадлаа, ялангуяа кибер аюулын эсрэг чадавхаа өөрчилж байгаа гэсэн байна. НАТО оросыг өөрийн дайсан гэж үзэж байна уу гэсэн асуултад Столтенберг татгалзсан хариу өгчээ. “Бид Оросыг тийм байдлаар тодорхойлохгүй байгаа” гэж тэр хэлжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
1978182.92.73.106
Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.сom
2023/11/05
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com