Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Qualcomm-ын тэргүүн гар утас хоёр жилийн дараа ямар болохыг тодорхойлжээ

 Гар утасны өнөөгийн хэлбэр үндсэндээ 2007 он гэхэд Apple компани iPhone-ын эхний үеийг гаргаж ирснээр төлөвшсөн бол өнөө болтол нэг их өөрчлөгдөөгүй урьдын л адил халаасанд хийдэг, металл, шилэн бүрхүүлтэй, том дэлгэцтэй байсаар ирж. Гэхдээ энэ бүхэн эцэс болох цаг тун ойрхон байна гэж Qualcomm компанийн ерөнхийлөгч Кристиано Амон хэлж байна. Түүний “Business Insider” хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд бидний өнөө хэрэглэж байгаа гар утас хоёр жилийн дараа гэхэд зах зээлээс арчигдаж оронд нь энэ бүхнийг гүйцэтгэх ухаалаг нүдний шил гарч ирэх юм байна.
 Өнөөдөр Facebook, Apple, Microsoft, Google Amazon зэрэг технологийн том корпорацууд энэ хүрээнд ажиллаж тэрбум тэрбумын хөрөнгө оруулж байна. Microsoft Hololens зэрэг зарим дэвшил ч гарч ирж л байгаа юм. Үүнээс гадна ойрын хоёр жилд гар утасны хэрэгцээг бүрэн хангах ухаалаг нүдний шилний давлагаа гарч ирэх нь. Мөн тав дахь үеийн сүлжээнүүд ашиглалтад орсноор тэдгээрийг нягтралтай, боломжийн болгож, тооцооллын ихэнх хувийг серверүүд рүү шилжүүлэх боломжтой болно. Энэ бүхэн ирээдүйн гар утас болж хүний харилцааны хэрэглүүр болох юм. Ийм технологи хэдийнээ бий болсон гэж Кристиано Амон хэлжээ.
 Ирэх жил гэхэд бид энэ бүхний эхлэлийг үзнэ, Apple компани 2020 оны зун гэхэд ухаалаг нүдний шил гаргана гэж шинжээч Минг-Чи Киогийн эх сурвалжаас авснаа MacRumors сайт дамжуулжээ. Төхөөрөмжийн гадаад төрх хэлбэрийн талаар мэдээлэл гараагүй байна. Үүний өмнө итали эр Ксакомо Дода ухаалаг нүдний шилний загвар гаргасаныг Apple Glass-ийн дизайнерүүд ашиглаж мэдэх юм. Уг нь бүр 2012 онд чихэвч бүхий Google Glass нүдний шил гаргасан ч дэлхий дахин ийм дэвшлийг хүлээн авах бэлтгэлгүй байсан юм. Магадгүй 10 жилийн дараа ийм ухаалаг нүдний шил зах зээлд эргэн ирж ч мэдэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com