Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
НАТО Польш болон Балтийн орнуудын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө баталлаа

 НАТО-гийн гишүүн орнуудын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнүүд Польш болон Балти орчмын орнуудын цэргийн аюулгүй байдлын тухай төлөвлөгөө баталлаа гэж Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Лондонд болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар мэдээллээ. “Хамгийн гол нь өнөөдөр бүхий л улс орнууд энэ төлөвлөгөөг зөвшөөрлөө. Энэ бол бид урагшаа алхаж, шийдвэр гаргаж  амжилтад хүрэх чадвартай гэдгийг харууллаа” гэж Столтенберг тэмдэглэснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
 Турк улс ч Польш болон Балти орчмын улсуудыг хамгаалах төлөвлөгөөг хүлээн зөвшөөрлөө хэмээн Литовын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлжээ.
“Дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан НАТО-гийн энэ төлөвлөгөө Литвийн хувьд маш чухал ач холбогдолтой зүйл. Манай улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Туркийн тэргүүн Тайип Эрдоган Балти орчмын болон Польшийг хамгаалах төлөвлөгөөг Турк улс дэмжиж байгаагаа илэрхийлж тохиролцсон” гэж энэ мэдээлэлд дурдсан байна. Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг Литвийн Ерөнхийлөгчтэй уулзах үед Латвийн Ерөнхийлөгч Эгилс Левитс, Эстоний тэргүүн Керсти Кальюлайд, Эстоний Ерөнхий сайд Юри Ратас нар байлцжээ.
 Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үүний өмнө хэрэв Умард Атлантын эвсэл Туркт заналхийлж байгаа террорист байгууллагатай тэмцэхгүй юм бол Польш болон Балти орчмын орнуудыг хамгаалах тухай НАТО-гийн төлөвлөгөөг дэмжихээс татгалзаж байна гэж мэдэгдэж байсан юм. Турк улс НАТО-гийн холбоотнуудыг Балти орчмын улсуудын аюулгүй байдалд санаа тавьж байгаа атлаа курдуудын зүгээс туркт заналхийлж байгаа аюулыг үл тоомсорлож байна хэмээн буруутгаж байсан юм хэмээн eadaily.com хэвлэл мэдээлж байсан юм.
 НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтаар бас Орос болон олон улсын терроризмын “түрэмгий үйл ажиллагаа” нэгдэж байна хэмээн мэдэгджээ. Мөн НАТО-гийн үйл ажиллагааг сансрын орон зайд өргөжүүлэх талаарх шийдвэр баталсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com