Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
АНУ-ын эсрэг зэвсэгт мөргөлдөөн болохыг БНАСАУ үгүйсгэсэнгүй

 АНУ-ын цэргийн хүчний  болзошгүй довтолгооны хариуд бид хариу барина гэж Умард Солонгосын ардын армийн Жанжин штабын дарга Пак Чон Чхон мэдэгдсэнийг Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжуулжээ. “АНУ хэрвээ Умард Солонгосын  эсрэг цэргийн ажиллагаа эхлэх юм бол БНАСАУ хариу арга хэмжээ авах л болно” гэж тэрбээр Пеньяны эсрэг хүч хэрэглэх боломжийн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үгний хариу болгож хэлсэн байна.
 Жанжин штабын дарга бас Вашингтон, Пеньян хоёр тэртэй тэргүй техникийн  хувьд дайны байдалд байгаа гээд Д.Трампын үгэн дэх “заналхийлэл, сүрдүүлэг” нь БНАСАУ-ыг “маш их бухимдуулж” байна гэжээ.
Америкийн тэргүүний үгэнд Пак Чон Чхон сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд Дээд ерөнхий командлагч Ким Чен Ун бас үүнд таагүй хандаж байгаа гэсэн байна. Жанжин штабын дарга бас хоёр орны цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийх цорын ганц баталгаа бол БНАСАУ, АНУ-ын дээд удирдлагын нягт харилцаа хэмээн онцолжээ.
 Цөмийн зэвсэггүй бүс болгох хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Америкийн засаг захиргаа оны эцэс гэхэд биелүүлэхгүй тохиолдолд Умард Солонгос АНУ-д зориулж “зул сарын бэлэг” бэлтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Пеньян  цөмийн зэвсэг болон, тив алгасах баллистик пуужин туршихаа сэргээнэ гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Ри Тхэ Сон  үүний өмнө мэдэгдсэнийг  Yonhap агентлаг дамжуулсан юм.
Лондонд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,  Ким Чен Ун бол “пуужин харваж турших сонирхолтой” гээд хэлчихсэн юм. Д.Трамп бас АНУ хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй гээд Вашингтонд үүнийгээ ашиглахад хүрэхгүй байх гэдэг итгэж байгаагаа  хэлээд шаардлагагүй бол АНУ үүнийгээ хийхгүй гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
15 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com