Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сирийн зэвсэгт дайчдад Орос агаар сансрын хүчээр цохилт өглөө

 Оросын Агаар-сансрын хүчин Сири арабын армийн шинэ давшилтын өмнө террористуудын зүгээс үзүүлэх эсэргүүцлийг бууруулах зорилгоор сирийн Идлиб хотын  эргэн тойронд байгаа зэвсэгт дайчдын байрлал руу энэ арванхоёрдугаар сарын 2-нд довтолсон байна. Идлибийн төв шоронгийн эргэн тойрон дахь алан хядагчдын хэд хэдэн байгууламжийг устгажээ.
Идлиб хотын төв шорон нь “Хайат Тахрир аш-Шам” зэвсэгт бүлэглэлийн гол бааз, сирийн умард нутгаас баривчилж олзолсон хүмүүсээ хорьдог газар  болоод байгаа юм гэж сирийн цэргийнхний эх сурвалжаас авснаа Al-Masdar News мэдээлжээ.
 Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-нд сирийн арми Идлибийн зүүн өмнө нутагт зэвсэгт дайчидтай ширүүн байлдаан хийж Ажаз хот болон Суруж сууринд хяналтаа тогтоосон юм. Зэвсэгт дайчдыг Расм аль-Вард болон  Истаблатаас хөөж гаргасан гэсэн батлагдаагүй мэдээлэл бас байгаа. Ажаз хотын төлөөх тулалдааны үеэр жихадын зэвсэгт бүлэглэл 40-50 хүнээ алдсан гэж Al-Masdar News мэдээлсэн бол засгийн газрын бус зарим хэвлэлүүд 60 гаруй хүнийг устгасан гэжээ. Сирийн арми ч бас 30-аад хүнээ алдсан гэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com