Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Крымын аян зохион байгуулахаа Украин мэдэгдлээ
 “Крымын татар түмний межилис” байгууллагын тэргүүн Рефат Чубаров Крымын аян зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг дэмжсэн ямар нэг шийдвэр гаргахад нь олон улсын байгууллагуудад туслах зорилготой “Нэр төрийн аян” гэж нэрлэж байгаа энэ арга хэмжээгээ яг хэзээ эхлүүлэхээ тэрбээр дараа мэдэгдэнэ гэжээ. “Крымын татар түмний  межилис” байгууллагыг ОХУ хэт даврагч байгууллага хэмээн хориглодог юм.
“Үр дүн нь тодорхой жүжиг”
 Энэ зохион байгуулах гээд байгаа аян, арга хэмжээ нь гарах үр дүн нь ойлгомжтой жүжгийг санагдуулж байна гэж Крымын улс төр судлаач Владимир Жаралла РИА Новости агентлагт ярьжээ. Түүнийхээр бол Чубаровын мэдэгдэл нь межилисийн анхаарлыг татжээ. Тэр бас хэзээ зохион байгуулах талаараа “Яг хэзээ болохыг одоохондоо хэлж мэдэхгүй байна” гэжээ.
 “Энэ зүтгэлтнүүдийг ямар нэг юм яриад, харин бодит байдал дээр огт өөр байдгийг нь оросын хилчид сайн мэднэ” гэж В.Жаралла хэлсэн байна. Тэгэхээр “межилис”-ийн энэ мэдэгдлийг юу болохыг нь л хүлээж байх хэрэгтэй гэнэ. “Энэ байгууллага бол тэгтгэлгээр амьдардаг, хэдий ихийг авна төдий идэвхтэй байдаг юм. Одоо оросуудтай харилцаа сайжирч байгаа болохоор хэт даврагчид хоёрдугаар төлөвлөгөөндөө шилжиж л дээ” гэж В.Жаралла хэлээд тэдний хувьд хэдий санхүүжилт авснаас тэдний хувийн сайн сайхан байдал нь шууд хамааралтай байдаг гэжээ.
“Хоосон цуурай”
 Өнөөдөр зарлаад байгаа жагсаал аян нь зохион байгуулагчдын дундаас хуурамч хүмүүсийн карьерыг эцэслэх хоосон цуурай байх болно” гэж Крым дэх ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн газрын олон улсын эрхийн асуудлаарх ажлын хэсгийн тэргүүн Александр Молохов хэлээд ийм арга хэмжээ бэлтгэж байгаа нь солиорол гэсэн байна. “Хүн бүхэн өөрийнхөөрөө л солиордог. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн хойно Межилисын ийм жагсаал нэг их инээдтэй зүйл биш” гэж тэр хэлжээ.
 Оросын Эдийн засгийн дээд сургуулийн дэлхийн эдийн засаг, улс төрийн факультетийн деканы орлогч Андрей Суздальцев ч бас энэ бэлтгээд байгаа аяныг “жижиг өдөөн хатгалга” гэж нэрлэсэн байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com