Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
БНАСАУ: Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээр ямар ч утгагүй

 Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар АНУ-тай хийж байгаа хэлэлцээр хэрэггүй зүйл хэмээн АНУ-д суугаа БНАСАУ-ын Элчин сайд Ким Сонг мэдэгдсэнийг Reuters агентлаг арванхоёрдугаар сарын 7-нд мэдээлжээ. Дипломатын хэлснийг мэдээллийн агентлагийн эш татсанаар бол “сунжирсан, өргөн агуулгатай яриа” нь ердөө “цаг хожих” зорилготой гэнэ.
 Яриа хэлэлцээний явцыг харахад АНУ-ын дотоод бодлого л яваад байгаа болохоор энэ асуудлаар чухал шийдвэр гарч чадахгүй гэж Ким Сонг тэмдэглэжээ. Уг нь Солонгосын хойг дахь дайсагнасан хоёр улсын харилцаа 2018 оны эхнээс эрс зөөлөрч, хоёр орны тэргүүн хэд хэдэн удаа уулзаж БНАСАУ, БНСУ-ын хооронд өндөр дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээр болсоор байгаа юм.
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай түүхэн хэлэлцээр хийсэн нь хурцадмал байдлыг намжаах талаар зарим үр дүнд хүрсэн ч, амьдрал дээр чухал өөрчлөлт үр дүн гараагүй байгаа юм.

Ким Чен Уныг “бүхнээ алдах” эрсдэлтэйг Д.Трамп анхааруулав

 Хоёр орны харилцааг муутгасан тохиолдолд “бүхнийг алдах” эрсдэлтэй шүү хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп анхааруулснаа өөрийнхөө Twitter хуудсанд бичжээ. “Ким Чен Ун их ухаантай хүн, гэхдээ өөрийгөө дайсагнасан байдлаар авч явах юм бол бүхнээ алдана. Бид цөмийн зэвсэггүй болгох тухай хэлэлцээрт Сингапурт гарын үсэг зурсан. Тэр АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн сайн харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаа байх” гэж Д.Трамп бичсэн байна.
 Умард Солонгосоос НҮБ-д суугаа төлөөлөгч Ким Сонг өнгөрөгч 8-ны өдөр цөмийн зэвсэггүй болох асуудлаар БНАСАУ-ын хувьд АНУ-тай хэлэлцээрээ үргэлжлүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн юм. Түүнийхээр бол Америкийн тал цөмийн зэвсэглэлийн асуудлыг улс орныхоо дотоод байдлыг тогтворжуулах зорилгоор Д.Трампын 2020 онд дахин сонгохтой холбоотойгоор ашиглаж байгаа гэнэ.
 Солонгосын цөмийн зэвсгийн тухай хэлэлцээрийг АНУ, БНАСАУ хоёр 2018 оноос хойш хийж байгаа. Энэ асуудлаарх яриа хэлэлцээрт тохиролцвол Умард Солонгосын эсрэг тавьсан хоригоо цуцлахад бэлэн байна гэж Д.Трамп мэдэгдээд байгаа. Харин 2019 оны эхнээс Пеньян хэлэлцээр тасалдлаа гэж зарлаад байгаа юм. Вашингтон үүнийг няцаасаар байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com