Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Беларусууд Оростой нэгдэхийн эсрэг жагслаа

 Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко, ОХУ-ын тэргүүн Владимир Путинтай уулзах өдөр Оростой нэгдэхийг эсэргүүцсэн Беларусын сөрөг хүчнийхэн Минскийн төвд “амьд гинжин хэлхээ” үүсгэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Эрх баригчид ийм жагсаал зохион байгуулахыг зөвшөөрөөгүй байна хэмээн Euroradio хэвлэлд бичжээ. Нийслэлийн Октябрийн талбайд хэдэн зуун хүн цугларсныг цагдаа нар тараахаар оролдсон ч жагсагчид эсэргүүцэл үзүүлжээ.
 Ордны талбайд болсон жагсаалын үеэр сөрөг хүчний удирдагч Павел Северинец, Владимир Некляев, Юрась Губаревич нар үг хэлсэн байна. П.Северинец бүр эсэргүүцлийн жагсаал “харанхуй болтол” үргэлжилнэ гэжээ. Тусгаар тогтнолын өргөн чөлөөнд 200 гаруй хүн “амьд гинжин хэлхээ” үүсгэж эсэргүүцлээ илэрхийлжээ.
 Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко Сочид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж хоёр орныг интеграцчилах явцыг гүнзгийрүүлэх асуудал хэлэлцэх юм. Энэ хүрээнд хоёр орны тэргүүн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт илүү их идэвхтэй хамтран ажиллах талаар ярина, интеграцчилах явцыг зөвхөн эдийн засгийн салбараар хязгаарлах юм гэж Беларусын Гадаад хэргийн сайд Владимир Макей мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com