Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Украин П.Порошенког эх орнооосоо урвасан гэж хэрэг үүсгэв

 Украины Улсын мөрдөн байцаах газар Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн эсрэг Минскийн хэлэлцээрт гарын үсэг зурахдаа эх орноосоо урвасан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж экс ерөнхийлөгч Виктор Януковичийн үед ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга байсан, хуульч Андрей Портнов YouTube дэх өөрийнхөө хуудсанд бичсэн байна.
 2015 оны хоёрдугаар сард П.Порошенко Беларусын нийслэл Минскт ирж гадаад орнуудын тэргүүнүүдтэй хамт “Донбассын асуудлаар Үндсэн хуульд оруулах ямар нэгэн өөрчлөлтийг Украины эзлэгдсэн газар нутгийн удирдлагуудтай зөвшилцөх ёстой” гэсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Эзлэгдсэн газар нутаг гээд байгаа нь өөрийгөө бүгд найрамдах улс хэмээн тунхаглаад байгаа Донецк, Луганскийг хэлсэн юм байна хэмээн РБК хэвлэл тодруулжээ.
Портновын хэлж байгаагаар бол өөрсдийгөө тунхагласан бүгд найрамдах улсуудын удирдагчдын санал гэдэг нь үндсэндээ ОХУ-аас хамааралтай гэнэ. Тэгэхээр ийм хэлэлцээрт гарын үсэг зурна гэдэг бол Украины улсын хилээс татгалзсан хэрэг гэж Портнов бичсэн байна. Энэ нь ч түүний мэдүүлэгт байгаа гэж хуульч тэмдэглэжээ.
 Мөрдөн байцаах газар өнгөрөгч арваннэгдүгээр сард бас П.Порошенког Украины Эрүүгийн хуулийн хоёр ч зүйлийг зөрчсөн хэмээн хэрэг үүсгэж байгаагаа зарлаж байсан юм. Энэ нь төрийн эрхийг булаан авах зорилгоор Үндсэн хуулийг хүчээр өөрчилсөн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэсэн зүйл заалтууд юм. Энэ хэргийг Ерөнхий прокурорын газарт хүргүүлжээ.
Улсын мөрдөн байцаах газрын захирал Роман Труба аравдугаар сарын 1-нд ТСН телевизэд ярилцлага өгөхдөө П.Порошенко болон түүний багийнхны эсрэг нийтдээ эрүүгийн 12 хэрэг нээгээд мөрдөн шалгаж байгаа гэж хэлж байсан удаатай. Гэхдээ энэ хэргүүдийн хувьд экс-ерөнхийлөгч гэрчийн хувьд орж байгаа гэж байжээ. Энэ бүх хэргүүд нь бүгд хууль бусаар орлого олж хөрөнгөжсөн болон шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан шинжтэй хэргүүд юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com