Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сохэгийн сансрын буудалд шинэ туршилт хийснээ БНАСАУ мэдэгдлээ

 НАСАУ энэ сарын 13-нд Сохэ дэх сансрын буудлаас “маш чухал шинэ туршилт” хийлээ гэж Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээллээ. Туршилтыг тус улсын Батлан хамгаалах шинжлэх ухааны академи явуулсан гэснээс өөр тодорхой зүйл мэдээлээгүй байна. “Манай батлан хамгаалахын шинжлэх ухааны эрдэмтэд асар их амжилтад хүрсэнд намын төв хорооноос баяр хүргэлээ. Батлан хамгаалах салбарт сүүлийн үед ар араасаа гарч байгаа ололт амжилт нь БНАСАУ-ын цөмийн стратегийн чадавхыг найдвартай түвшинд бас нэг алхам урагшлууллаа” гэж академийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсаныг РИА Новости агентлаг орчуулан мэдээлжээ.
Үүний өмнө Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг Сохэд арванхоёрдугаар сарын 8-нд “маш чухал туршилт” хийсэн талаар мэдээлж байсан. Тэгэхэд энэ туршилтын амжилт нь “БНАСАУ-ын стратегийн статусыг өөрчлөхөд маш чухал нөлөө үзүүлэх болно” гэж байсан юм. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун 2018 онд итгэлцэл бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд Сохэ дэх туршилтын талбайгаа хаана гэж байсан. 2018 оны наймдугаар сард туршилтын тус талбайг шинэчлэх ажлыг зогсоосон ч 2019 оны гуравдугаар сард пуужин хөөргөх талбайд сэргээн босгох ажил хийж эхэллээ гэж Америкийн Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэргэжилтнүүд мэдэгдсэн.
Харин өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын дэргэдэх БНАСАУ-ын Элчин сайд Ким Сонг цөмийн зэвсэггүй болох асуудал үүнээс хойш АНУ-тай хэлэлцээр хийх хэрэгсэл болохгүй гэж мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хариуд нь ийм нөхөрсөг биш мэдэгдэлд гайхаж байгаагаа мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com