Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Барууныхан Украиныг Оростой хийх дайны хэрэгсэл болгож байна гэв

 Украины парламент Дээд Рада дахь “Амьдралын төлөөх-сөрөг платформ” намын гишүүн Ренат Кузьмин барууны улстөрчдөд Украин зөвхөн Оростой сөргөлдөхөд нь хэрэгтэй гэж энэ сарын 13-нд телевизийн “112 Украин” телевизээр ярихдаа мэдэгдсэн байна. Түүнийхээр бол “барууны удирдагчдад” Украин хоёр л зорилгоор хэрэгтэй юм гэнэ. “Нэгдүгээрт, нөөц баялгийг нь дээрэмдэх, хоёрдугаарт Оросын эсрэг ашиглах. Биднийг энэ Ерөнхийлөгчид л колони болгосон. Үр дүнд нь улс орон, тивийн амьралыг өөртөө зохицуулах гэдэг геополитикийн ашиг сонирхол бүхий ямар нэг өвөө Украины газар нутаг дээр украинчуудын гараар Оростой дайтахын тулд ашиглаж байна. Энэ явцдаа дээрэмдэх ажлаа амжуулна” гэж депутат онцолсон байна.
 Тэр бас Ерөнхийлөгч асан Петр Порошенко Оросын эсрэг хүчирхийлэл үйлдсэнийх нь төлөө тэднийг хулгай хийхийг нь зөвшөөрсөн хэлэлцээр байгуулсан гэжээ. Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хувьд өмнөхөөсөө ялгагдах юмгүй гэж Р.Кузьмин тэмдэглэсэн байна. “Ерөнхийлөгч асан П.Порошенко, өнөөгийн тэргүүн В.Зеленский хоёрын хооронд ямар нэг ялгаа олж харахгүй байна. Хэргийн учир нь тэд нэг нь ч бие даасан хүн биш. Тэдний хэнийг нь ч хилийн цаанаас удирдаж байгаа” гэж парламентын гишүүн хэлжээ. Украины сэтгүүлч, хэвлэлийн шинжээч Алексей Молчанов үүний өмнө арваннэгдүгээр сарын 30-нд Зөвлөлт холбоот улс тарсны дараа Украин тусгаар улс байхаа больж, оршин тогтнох утгагүй болсон гэж үзэл бодлоо илэрхийлж байсан юм.
Тэр бас өнөөгийн Украин дэлхийн удирдагчидтай, ялангуяа Орос шиг том гүрэнтэй эрх тэгш ярьж чадахаа больсон гээд Украины бүхий л салбарыг барууны корпорацууд хянаж байгаа гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com