Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Судан улс экс-ерөнхийлөгчөө авлигын хэргээр хоёр жил хорино

 Суданы нийслэл Хартумын шүүх улсынхаа экс-ерөнхийлөгч Омар аль-Баширыг авлигын хэргээр хоёр жил шоронд хорих ялаар шийтгэлээ гэж “Аль-Арабия” телевиз мэдээллээ. Аль-Баширын талынхан цаг илүү үргэлжилсэн шүүхийн шийдвэрийг зарлахыг тасалдуулахыг оролдож, ерөнхийлөгч асныг дэмжсэн уриа лоозон хашхирч байжээ. Тэд шүүхийг улстөржсөн шийдвэр гаргаж байна гэцгээж байсан ч шүүгчдийн хүсэлтээр цагдаа нар шүүхийн танхимаас гаргасны дараа шүүгч ялын тогтоолоо уншсан байна. Цэргийн прокурорын мөрдөн байцаагчид аль-Баширыг огцрохоосоо өмнө амьдарч байсан байшинд нэгжлэг хийх үеэрээ зургаан сая евро, 351 мянган доллар, 105 сая ам.доллартой тэнцэх таван тэрбум суданы фунт олж илрүүлэн хураасан юм байна. Энэ бүх нотлох баримтад үндэслэн экс-ерөнхийлөгчийг “гадаад валют хадгалж байсан, авлига, хууль бусаар бэлэг авсан” хэмээн буруутгажээ. Экс-Ерөнхийлөгч аль-Баширын өмгөөлөгчид түүнийг барьцаагаар суллуулах хүсэлт гаргасан ч шүүх зөвшөөрөөгүй байна.
 Аль-Баширын яллагч бригадын генерал Ахмед Али түүнийг Саудын Арабаас 90 сая ам.долларын бэлэг авсан гэжээ. Түлхэн унагаагдсан ерөнхийлөгч энэ тухайгаа “Гэрээс олдсон мөнгөний 25 сая ам.доллар нь Саудын Арабын үе залгамжилсан хан хүү Мухаммед бен Сальманаас миний хувийн хэрэгцээнд зориулан өгсөн” гэж мэдүүлсэн юм байна. Харин яллагчийн хэлснээр бол аль-Башир өмнө нь хоёр удаа 35 сая доллар, 30 сая долларыг Саудын Арабын хаан байгаад 2015 он нас нөгцсөн Абдаллаас авч байсан гэсэн байна. Аль-Башир энэ мөнгийг солиулан зарцуулсан, чухам юунд үрж зарснаа тодорхой санахгүй байна гэж мөрдөн байцаагчдад мэдүүлсэн гэнэ.
Ерөнхийлөгч асан аль-Баширыг 130 хүний бүрэлдэхүүнтэй хуульчдын баг өмгөөлсөн байна. Тэд энэ бүх мөнгийг түүнд “ерөнхийлөгчийн хувьд биш, хувь хүнийх нь хувьд өгч байсан” гэж батлахыг оролдож байсан бол аль-Башир өөрөө эдгээр мөнгийг буяны үйлст хандивласнаас биш хувьдаа зараагүй гэж байжээ. 2019 оны тавдугаар сард аль-Баширыг өөрийг нь түлхэн унагасан, засгийн газрын эсрэг жагсаалд оролцогсдыг буудаж хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгаж байсан. Суданд Засгийн газрыг эсэргүүцсэн дөрвөн сарын эсэргүүцэл хөдөлгөөний үр дүнд 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд төрийн эргэлт болж тус улсыг 30 жил удирдсан Ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагаагаад дараа нь шоронд хорьсон. Одоо Суданд засгийн эрхийг цэргийн шилжилтийн зөвлөл барьж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com