Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сири, химийн зэвсэг ба АНУ-ын залхаалт

1999 оны нэгэн түүх. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтон дадлагын нэг охинтой (Моника Левински) нэр холбогдов оо. Америк даяар бөөн сенсаац. Конгрессын хоёр танхим хуралдаж, Ерөнхийлөгчдөө үл итгэл үзүүлэх юм болов. Америкийн нийгмийг өөр зүгт эргүүлэх хэрэгтэй. Анхаарлыг нь сарниулах эх оронч сэдлийн эрэлд Цагаан ордон гарав аа. 

Аз болж Косовод дайн дэгджээ. Сербүүд тэндхийн мусульманчуудыг хайр найргүй цээрлүүлж байв. Сербийг хариу цээрлүүлэх аргыг Клинтоны Засаг захиргаа бодож олжээ. НАТО-гийн холбоотнуудаа шахаад, Балканы хойг агаарын дайралт эхлүүлэв. Косовочууд өнөөдөр хүртэл талархаж, Клинтонд алтаар хөшөө босгоод байгаа ч цаад логик нь хормойн хэрүүлд холбогдсон Клинтоныг аврах явдал байсан аж. 

Энэчлэн үйл явдал Сирид өрнөж байх шиг. Ам задгай, сав л хийвэл мөнгө төлөхийг шаарддаг, худалдааны дайны хэнээтэй, АНУ-ын үнэт зүйлийг үл ойлгогч Трамп Конгрессын хоёр танхимын “Ерөнхийлөгчдөө үл итгэл үзүүлэх” сценарын өмнө яг зогсож байна. Биеэрээ очиж байцаагдвал унахад яг бэлэн байгаа учраас тэрбээр Америкийн нийгмийн анхаарлыг сарниулах эх оронч сэдлийнх нь талбар химийн зэвсэг бүхий Сири болж хувирчээ. 

Сирид “2013.08.21” гэсэн нэг хар өдөр тохиосныг түүх сөхөж тайлбарлах гэж байна. Сирийн армид химийн цэргийн анги салбар гэж байгаа. Хими хамгаалалтын салаа, суман, батальлон, хороо лав бий. Энэ арми Зөвлөлтийн цэргийн хуучин байгуулалтаар өнөөг хүртэл яваа учраас тэгж тааж болно. Харин тэрхүү 2013 оны зун Дамаскийн дорнод хэсэг химийн атакт өртсөн түүх их хөгийн. Юу гэвэл тэр өдөр Сирийн БХЯ руу нэгэн сандруу нөхөр утасдаж, мэдрэл алдуулах хий агаарт цацагдсаныг тайлбарлан өгөхийг шаарджээ. Тэрээр хими хамгаалалтын ангиас залгасан мэргэжлийн офицер байсан ба утасны энэ яриаг Америкийн тагнуулын алба замаас нь барьж авч сонссон болж таарсан. Тэрхүү яриа дараахан нь Башар аль-Асадын дэглэм Дамаскт өөрийн ард түмэн дээрээ химийн зэвсэг туршсан гэх зэмлэлийн үндэс болжээ. Тэр офицер, БХЯ-ны дунд болсон ярианаас хэдэн хэд хэдэн ээдрээтэй асуудал ургаад ирж. Тэрээр тэглээ ингэлээ гэж яамандаа илтгэсэн нь үүргээ гүйцэтгэчихсэн цэргийн хүний илтгэл байж болох, эсвэл дэглэмийн томхон гар орсон тусгай ажиллагааг тэр офицер асууж тодруулсан байж болох. Гэхдээ сирийн арми яг тэгчихлээ гэх бүрэн итгэл байгаагүй. 

Сүүлдээ олон салаалсан таамгууд гарч ирсэн. Сирийн арми дахь хэн нэгэн генерал өс санаад эртнээс бэлтгэсэн ажиллагаагаа бие даан хэрэгжүүлжээ. Эсвэл Асадын Засгийн газар буруу тооцоолоод, алдаад тэгчихжээ. Тэгснээ хэн тэгснийг бүү мэд болж хувирчээ.  

Лав тэр үед Сирийн дэглэм аяндаа буруутнаар тодорсон. АНУ-ын Засгийн газрын бүх гишүүн Асад буруутай гэсэн боловч шууд нотлох баримт нотлогоо байхгүй тул хий л хараагаад байв. Ингээд алтан стандарт гэдгээрээ энэ хэргийг нотлохоор хэдэн өдрийг алдав. Тэр стандарт гэдэгт нь ул мөр, цус, үс, бусад загвар болох зүйлс ордог аж. Бас ч үгүй бүгд нууцлалтай. Энэ хэргийг НҮБ-ын шинжээчид гүйцэтгэх ёстой. Сүүлдээ НҮБ-ын баг ч бараг хэрэггүй, нотлох баримт хангалттай байна гэсэн мэдэгдэл Цагаан ордоноос цухалзав. Гэтэл Дорнод Дамаск ороод ирсэн олон хүн, НҮБ-ынхан хүртэл хачин асуулт тавьж эхэллээ. "Яг химийн зэвсэг хэрэглэсэн юм уу" гэх асуулт. Химийн зэвсгийн мэргэжилтнүүд хэдэн өдрийн турш Дамаскийн Гут районоос авсан видео бичлэг, гэрэл зургийг мөлжив. Судалж судалж ухаан алдуулж, мэдрэл гэмтээх зарин маягийн хий цацсан байж магадгүй гэх дүгнэлт гаргаад иржээ. Бас дэлбэрч амжаагүй сум юм уу, пуужингийн толгой олдож эл дүгнэлт нотлогдох тийшээ эргэв.  

Хэн түүнийг тэгж байлдаанд хэрэглэв гэдэг дээр дэлхийн хамтын нийгэмлэгт томхон маргаан дэгдэв. Сирийн иргэний дайнд мэдээж гаднаас түүнийг буудаагүй, дотоодоосоо л гэмтнийг хайхаас аргагүй. Асад болон түүнийг хамгаалагч Иран, Орос хоёр сөрөг хүчин рүү нь заалаа. Гэтэл телефоны ярилцлага яалт ч үгүй Сирийн Засгийн газрыг заагаад байдаг. Ард түмэн дээрээ химийн зэвсэг хэрэглэсэн цэргийн гэмт хэрэгтэн Асадыг цээрлүүлэх шаардлага өрнө, дорногүй цууриатлаа. Ийм гэмт хэрэг цээрлэлгүй өнгөрч болохгүй нь мэдээж! 

Яг ийм сценар эдүгээ Трампын өдүүлэх агаарын дайралтын шалтаг болж болох юм. АНУ сүр хүчнээрээ Сирид байлдана, хариуд нь Трамп нэр хугарах, хүчээр огцруулахаас аврагдана. 

2013 оны тэр зуны Владимир Путиний мэдэгдлээс эргэж эшлэе. Өнөөдөр ч яг тэгж хэлнэ. Тэр мэдээж. Тэрээр Асадад наасан зэмлэлийг тэнэг яриа гэжээ. 

  • Сирийн арми давшилтад орж байгаа тухай ярьж байхад Засгийн газар нь химийн зэвсэг хэрэглэлээ гэх нь амнаас гаршгүй тэнэг яриа. 
  • Сирийн Засгийн газрын цэрэг давшиж байна. Зарим бүс нутагт тэд босогчдыг бүсэлчихлээ. Ийм нөхцөлд гаднаас цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцохыг байнга уриалан дууддаг хөзрөө дэлгэж байна. Энэ бол зүйрлэн хэлшгүй тэнэг явдал. 
  • НҮБ-ын байцаагчдын тэр нотлогоог АНУ бидэнд үзүүл л дээ. Тэдэнд тийм нотлох баримт байгаа юм байна. Тэр нь нууц юм байна. Түүнийг хэнд ч танилцуулахгүй гэж байна. Хэн ч түүнийг шүүмжилж болохгүй гэнэ. Энэ бол түнш, олон улсын оролцогчдыг үл хүндэтгэсэн хэрэг бус уу? 

Тэр үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Нобелын Энх тайвны шагналтан болохыг Путин цааш нь сануулаад Сиритэй дайтахыг яарахгүй байхыг уриалж байжээ.  

  • АНУ нэг бус удаа зэвсэгт мөргөлдөөний санаачлагч боллоо. 
  • Ингэлээ гээд ганц ч асуудал шийдвэрлэж чадсан уу: Афганистан, Ирак, Ливан? 
  • Тэнд нь амгалан тайван байдал ч алга, бүр ямар ч ардчилал алга. 
  • Манай түншүүдийн хүсээд байгаа наад захын иргэний энх тайван, тэгш байдал тэнд алга! 

Путинийг залгаад Гадаад хэргийн сайд Сергей Лавров бас ярьсан: Үнэмшилтэй ямар ч баримт нотлогоо алга. Өнөөдөр ОХУ-ын ГХЯ яг энэ мэдэгдлээ дахин хийж байна. 

2013 онд Путинийг тэр алдарт уриалгаа дэвшүүлж байх хойгуур Асадыг буруушаах баримтууд өрнөдөд уван цуван гарч ирсээр л байв.  

Радикал исламистууд ч хэрэглэсэн байхаас буцахгүй гэх сэжиг таамаг цухалзав. Францын парламентын депутат Николь Дюпон-Энян ийм байр суурьтай нэгэн аж. Францын Засгийн газар Сирийн талаар шийдвэр гаргах бол исламист радикалуудыг буруушаасан шийдвэр хамтад нь гаргаасай хэмээн тэрээр уриалав. “Саудын Арабт үйлдвэрлэв” гэх шошго бүхий баллон, хамгаалалтын бээлий босогчдын хонгилоос олдлоо гэж мэдээ тарсны дараа сирийн арми энэ хэргийг исламист бүлгүүдэд эргэлтгүй тохжээ. Химийн зэвсгийн хэрэгт лалын бүлгүүд оролцсон байх тун магадлалтай хэмээн нэлээд тооны судлаач аналист, улстөрчид үзэж байжээ. 

Францын эх сурвалжийн мэдээлснээр, Николь Дюпон-Энян мэтийн хүмүүст оросын хиймэл дагуулаас авсан зураг байгаа болж таарсан. Тэр зургаар бол химийн зэвсэг бүхий сумыг Сирийн эрх чөлөөт армийн хяналтад байсан бүсээс харвасан болж таарчээ. Харин энэ зургаа Орос дэлхий нийтэд дэлгэхгүй, зөвхөн НҮБ-д л танилцуулсан, тэр нь хоёр сум харваж байсан зураг, гэтэл НҮБ-ын шинжээчид цохилт өгсөн газрын 7 ул мөр байна гээд байгаа нь эргэлзээ төрүүлмээр. Хоёрхон сумаар тийм их хохирол учруулчихна гэдэг нь ч эргэлзээтэй.  

Нэгэнт л исламист отрядууд химийн зэвсэг хэрэглэсэн нь хөдлөшгүй тогтоогдсон юм бол Сирийн тал НҮБ-ын шинжээчдийг тэр газар руу очуулахгүй 5 хоног тэднийг уях хэрэг юу байсан юм бэ гэх асуулт бас босч иржээ. Исламистууд ийм атак сэдлээ хэрэгжүүллээ, тэгээд бүх бурууг Засгийн газарт нь тохоод америкийн интервенцийг даллан дуудсан гэх нь логикийн хувьд авцалдаа муутай. 

Францын Le Journal du Dimanche сонин өөр нэг, тэс ондоо баримт дэлгэж байв. Юу гэвэл 25 жилийн турш Сири өөрийн химийн зэвсэг бүтээх программаа хэрэгжүүлжээ.  

Сирийн эсрэг байлдааны ажиллагаа гарцаагүй хийгдэнэ, тэр нь ч зөв байх болно гэдгийг үндэслэлтэй болгох гэж францын тагнуулын албаны нууц мэдээллээс тус сонин эшлэж байжээ. Гадаад аюулгүй байдлаас ерөнхий газар (DGSE), Цэргийн тагнуулын газар  (DRM) хамтран америкийн түнштэйгээ зөвшилцөн дараахи дүгнэлтийг хийж байв.  

  • Дамаскийн дүүрэг хотод химийн атак хийсэн нь гарцаагүй; 
  • Сирийн эрх баригчид хүн амаа айлгахын тулд сануулга болгож химийн зэвсэг хэрэглэсэн; 
  • Энэ атакийг зөвлөлтийн “Град” хэмээх тийрэлтэт зэвсгийн системээр үйлдсэн; 
  • Дараа нь ул мөрөө баллахын тулд хэргээр их буугаар ширүүн галласан. 

Францын тусгай албаны мэдээллээр, Сирийн химийн зэвсгийг нөөц нь дэлхийд томдоо ордог, 1000 гаруй тонн бэлэн зэвсэгтэй, Асадын дэглэм түүнийгээ устгах ямар ч төлөвлөгөөгүй, химийн зэвсэгтэй болоход нь Зөвлөлт Холбоот Улс эхлэн туслалцаа үзүүлсэн. Дараа нь дотоодын хүч нөөцдөө тулгуурлан тасралтгүй үйлдвэрлэсэн, одоо Сирийн нутаг дэвсгэрээр бүхэлдээ химийн зэвсгийн үйлдвэрийн объектууд тархан байрласан байдалтай байгаа гэж байв. 

Яг ийм байдалтайгаар 2018 он хүргэсэн. Дөрөвдүгээр сард анх удаа АНУ, Франц, Британи гурав хамтран Сирид гэнэтийн цохилт өгсөн. Израиль ойр ойрхон Ираны байрлалуудыг Сирид агаараас цохиж байна. 1000 гаруй бэлэн химийн зэвсгийг нэг амьсгаагаар алга болгочихно гэж байхгүй, хаа нэгтэй Сирид байж л таарна гэдэгтээ өрнөдийнхөн итгэлтэй байна.  

Гэхдээ анхааруулга Дамаск ба Москвагаас цууриатсаар. Түймрийг бензинээр унтраадаггүйтэй адилаар Сири рүү агаараас цохилт өгөх гэж байгаад химийн зэвсгийг  объектууд руу харвачихдаг, химийн зэвсгийн асар их, том дэлбэрэлт болж нийт бүс нутагт агаар салхиар тархдаг, төсөөлөшгүй! Ойрхи Дорнодын бүх улс үндэстэн нэг насаараа хорт утааны баг зүүгээд явах нээ?  Хэлэх үг үнэндээ алга! 

“Ираны ГХЯ-ны төлөөлөгч” гэх нөхөр анхааруулж байна.  

  • Хэрэв Сири рүү Америк халдвал тэр нь бүх бүс нутгийн мөргөлдөөнд хүргэнэ. 
  • Бид өрнийнхөнд хандаж анхааруулж байна. Сири рүү цэргийн хүч хэрэглэхээсээ татгалзаач ээ гэж. 
  • Үр дагавар нь үнэхээр ноцтой шүү. Сириэр хязгаарлагдах юм биш. Энэ хүндрэл чинь бүх бүс нутгийг хамрана гэжээ.  

Польшийн Гадаад хэргийн  сайд Радослав Сикорскийн 2013 онд гаргаж ирсэн тайлбар нэн сонирхолтой ба ноцтой. Тэрээр химийн атакийг хариуцлагыг шууд Орос руу тохсон байсан. Сири химийн зэвсгийн нөөцтэй байгаад Орос буруутай, СССР-ийн тусламжтайгаар Сири химийн зэвсгийн сантай болсон, тэгэхээр тэр зэвсэгт Орос л хяналтаа тогтоох ёстой гэжээ.   

Энд олон өнцгөөс гаргаж ирсэн тайлбар, үндэслэл, мэдэгдлээс эшлэлээ. Хэн нь ч яг буруутан болох нь тодорхойгүй байсаар дараагийн сценар руу орох боллоо.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com