Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Европын холбооны элчин сайд Оростой харилцаа сайжруулах болзлоо хэллээ

 Орос, Европын холбоо шиг томоохон хөршүүд ашиг сонирхлынхоо үүднээс харилцаагаа сайжруулах арга заавал олох ёстой гэж Европын холбооноос ОХУ-д суугаа Элчин сайд Маркус Эдерер “Известия” сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн байна. Түүнийхээр бол Москва, Брюсселийн харилцаа хурцадмал байгаа хэдий ч талууд нөхцөл байдлыг сайжруулахын тулд хичээх, ийм тохиолдолд зарим болзлыг нь биелүүлэх боломжтой гэжээ.
“Хэдийгээр эхлэхэд эрт байгаа ч 2020 онд нөхцөл байдлыг сайжруулах бодит төлөв байгааг бид харж байна. Бид Орос-Украины харилцаанд дэвшил гарч байгааг тэмдэглэж байна, энэ нь Орос болон Европын харилцаанд маш чухал. Та нар Европын холбооноос ОХУ-ын талаар баримтлах бодлогын таван зарчмыг харж байгаа бол хамгийн чухал нь “Минскийн хэлэлцээрийг бүрэн биелүүлэх явдал” гэж дипломат хэлсэн байна.
Минскийн хэлэлцээрийг биелүүлэх, байгалийн хийн асуудлыг шийдэх нь ОХУ, Европын холбооны харилцааг сайжруулах гол түлхүүр болно гэжээ. Өнгөрсөн 30 жилд Европын холбоо, Оросын харилцаанд “дэвшил, уналт” олон байсан ч одоо талууд харилцаагаа цаашид хөгжүүлэхийг хичээх ёстой гэсэн байна.
Үүнээс гадна оросын иргэд шенгений виз авах талаараа хятадын иргэдээс давж байгааг дипломат тэмдэглээд энэ хүрээнд Европын холбоо, Оросын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцолжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com