Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Индианчуудыг хоморголон хядсан гэж Р.Эрдоган Вашингтоныг буруутгана гэнэ

 АНУ-ын Конгрессын сенат, Османы эзэнт гүрэн 1915 онд арменчуудыг хоморголон хядсан гэсэн тогтоол гаргасны хариуд Туркийн парламент Америкийн колончлох үедээ индианчуудыг хоморголон хядсан гэсэн тогтоол гаргана гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн байна. Османчууд арменуудыг хоморголон хядсаныг дурсах болон, албан ёсоор хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг АНУ-ын Конгрессын сенат өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт баталсан юм. Энэ тогтоол нь парламентын дээд танхим арменчуудыг хоморголон хядсаныг эргэн дурсч, албан ёсоор хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлэхийн зэрэгцээ дахин ийм хядлага явуулахгүй байх, энэ талаарх сурталчилгааг хийж байхыг уриалахад чиглэсэн юм.
 Туркийн Гадаад хэргийн яам энэ тогтоолыг харин шүүн хэлэлцэж байна. “Бид 1915 оны үйл явдлын талаар сая сая баримт бичгийг ил тод дэлгэсэн. Ирээд үз, судал. Бид гар дээр бэлэн байгаа баримтуудын тухай ярьж байна. Бид одоо та нарын эсрэг, манай парламентын яг ийм шийдвэрээр хариу барих хэрэгтэй юм байна. Бид үүнийг хийх болно. Америкийн тухай, индианчуудын тухай дуугүй өнгөрч болох уу. Энэ бол АНУ-ын түүхийн гутамшигт хуудас” гэж Р.Эрдоган телевизийн A Haber сувгаар ярихдаа дурджээ.
 XIX зууны эцэс ХХ зууны эхээр Османы эзэнт гүрэн арменчуудыг хавчин гадуурхаж, мөрдөн мөшгөж эхэлсэн нь 1915 онд дээд цэгтээ тулсан юм. Османы эзэнт гүрний энэ хядлагыг хүлээн зөвшөөрөхийг арменчууд ч дэлхий дахинд уриалдаг. Туркууд харин уламжлал ёсоор энэ буруутгалыг няцааж 1915 оны эмгэнэлт явдлын золиос нь зөвхөн арменчууд ч биш, бас туркууд хэлмэгдсэн гэж тайлбарладаг юм. Османы эзэнт гүрний 1915 оны энэ хядлагыг хоморголон хядлага байсан гэж олон улс хүлээн зөвшөөрөх эсэх нь Турк, Армен улсуудын харилцааны нэг тулгамдсан асуудал болсоор ирсэн юм. Турк бас Дэлхийн нэгдүгээр дайн үйл явдлын талаарх түүхэн баримтуудыг судалж бодит үнэнийг тогтоох түүхчдээс бүрдсэн олон улсын комисс байгуулахыг уриалдаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com