Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сирийн нефтийг Туркт зарж байна гэж АНУ-ыг Башар Асад буруутгалаа

 АНУ террорист бүлэглэлүүдтэй хамтарч, Сирийн нефтийг Туркт зарж байна гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад “Феникс” телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэснийг төрийн мэдээллийн SANA агентлаг нийтэлжээ. Сирийн Ерөнхийлөгчийн хэлснээр бол Турк улс террорист бүлэглэлүүдтэй хамтран нефть хулгайлан худалдаж байгаа гэнэ. “Туркийн дэглэм нефть худалдахад гол үүрэг гүйцэтгэж байна. Эхлээд тэд “Жебхат ан-Нусра” зэвсэгт бүлэглэлтэй хамтарч байсан бол дараа нь “Лалын улс”-тай, одоо америкчуудтай хамтран үүнийг хийж байна” гэж Б.Асад мэдэгджээ.
 Башар Асад бас Сирийн газар нутагт америкчуудын оролцоо огт байхгүй гээд “Хэрэв тэд энд үлдэх юм бол ард түмний эсэргүүцэлтэй тулгарна. Эцсийн эцэст тэд явах болно” гэсэн байна. Террористуудтай дайтаж эхлэхэд л Сирийн Засгийн газар нефтийн орд газруудынхаа хяналтыг алдаж нефтийн орлого бараг тэг болсон гэж Б.Асад нэмж хэлжээ. Одоо нефтийн цооногууд ажиллаж Сирийн эдийн засагт хувь нэмрээ оруулж эхэлсэн ч энэ хангалтгүй байна, яагаад гэвэл орд газрууд АНУ-ын болон, террорист бүлэглэлүүдийн мэдэлд байсаар байгаа юм.
 Сири улсыг курдуудтэй хэлэлцээр хийхэд Вашингтон саад хийхийг оролдсоор байна гэж Башар Асад арванхоёрдугаар сарын 15-нд мэдэгдэж байсан юм. Түүнийхээр бол АНУ Сирийн Засгийн газартай тохиролцохгүйн тулд курдийн зэвсэгт бүлэглэлүүдэд шахалт үзүүлж байгаа гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
185.17.2.43
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it command position like a classic reproduction of the main milieu from the unstationary version. Unfortunately, all the apps you download will contrariwise trade on Android. Download casino in 1 click from the list, these are the most advanced responsive applications. The best bib casino apps as a service to Android The muddle is that declaration Android apps and downloading them
2021/11/25
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com