Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Boeing “737 MAX” онгоц үйлдвэрлэхээ нэгдүгээр сараас зогсооно

 Агаарын хөлөг үйлдвэрлэгч Boeing компани “Boeing 737 MAX” онгоц үйлдвэрлэхээ ирэх 2020 оны нэгдүгээр сараас түр хугацаагаар зогсооно гэж даваа гарагт тараасан мэдэгдэлдээ өгүүлжээ. Энд дурдсанаар бол компани “Ирэх сараас үйлдвэрлэлээ зогсооно” гээд хамгийн гол нь нөөцөд байгаа 400 ширхэг Boeing 737 MAX онгоцоо хэрэглэгчдэд хүргэхэд анхаарах юм байна. Гэхдээ энэ шийдвэртэй холбогдуулан ажилтнуудаа бөөнөөр нь халахгүй гэдгээ Boeing онцолжээ.
 Boeing ирэх оны нэгдүгээр сараас 737 MAX онгоцны үйлдвэрлэлээ зогсоох гэж байна хэмээн The Wall Street Journal сонин үүний өмнө мэдээлж байсан юм. Эх сурвалжийн хэлснээр бол тус компани сүүлийн үед сар тутам ийм төрлийн 40 онгоц үйлдвэрлэж байжээ.
 Хоёр ч том осол гарсны дараагаар Boeing 737 MAX онгоц угсрахыг зогсоосон юм. Энэ 2019 оны гуравдугаар сарын 10-нд Эфиопийн агаарын тээврийн Ethiopian Airlines компанийн Boeing 737 MAX 8 онгоц сүйрч 157 хүн амь эрсэдсэн бол 2018 оны аравдугаар сарын 29-нд агаарын тээврийн Lion Air компанийн яг ийм онгоц Индонезид осолдож 189 хүн амь үрэгдсэн юм.
Энэ хоёр онгоцны осол нь агаарын хөлгийн маневрлах чадварын системд алдаа гарсан гэдгийг Boeing компанийн удирдлага хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дараа Орос, АНУ болон Европын холбооны улсууд, өөр олон орон аюулгүй байдлын үүднээс Boeing 737 MAX 8 онгоцыг агаарын тээвэрт ашиглахаа зогсоосон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com