Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Украины парламентын дэргэд жагсагчид, цагдаагийн хооронд мөргөлдөөн боллоо

Украины парламентын газрын шинэчлэл, автомашины гаалийн татварыг хялбаршуулах гэж байгааг болон ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал нийслэл Киевт тус улсын парламент Дээд Радагийн дэргэд болж эсэргүүцэгчид хууль сахиулагчидтай мөргөлдсөнөөс цагдаагийн 17 ажилтан бэртэж гэмтсэн бол хууль зөрчсөн хэмээн 26 хүнийг баривчлан саатуулсан байна. “Одоогийн байдлаар хууль сахиулагчдаас 17 хүн бэртэж гэмтсэний хоёрыг нь эмнэлэгт хүргээд байна. Энэ тоо өөрчлөгдөж ч магадгүй. Хууль сахиулагчид 26 хүнийг баривчилжээ” хэмээн Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Зорян Шкиряк мэдэгджээ.
Цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж Киевийн цагдаагийн дарга Андрей Крищенко бас хэлсэн байна.

Эсэргүүцлийн жагсаалын талаар Владимир Зеленский тайлбарлалаа

Нийслэл Киевт парламентын дэргэд болсон жагсаал цуглаан болж хууль сахиулагчидтай мөргөлдсөн талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тайлбарлахдаа “энэ бол соёлжсон орны арга зам биш” гэжээ. Ерөнхийлөгч В.Зеленский газрын шинэчлэлийн талаар үзэл бодлоо илэрхийлж байгаа Украины ард түмний саналыг хүндэтгэж, эрх баригчид үүнд анхаарна гэсэн байна. “Ганцхан энэ цуглаан дээр газрын тухай фермерүүдийн дуу хоолой сонсогдсонгүй, харин улс төрийн уриа лоозон л дуулдаж байлаа. Иймдээ ч энэ үеэр жагсагчид, цагдаагийнхан хэлмэгдлээ. Энэ бол соёлжсон орны зам биш” гэж Ерөнхийлөгч В.Зеленский Facebook хуудсандаа бичжээ.
Тэр бас украинчуудын хувьд “харилцан бие биеэ хүндэтгэж, ярьж, хамтран амьдарч сурах ёстой”, “тэгээд ч хуучин элитүүдийн зүгээс эсэргүүцсээр байгаа ч Украин сайн сайхан амьдрал руу урагшлах ёстой. Үүнийг бид баталгаа болгож байна” гэжээ. Үүний зэрэгцээ украины төрийн тэргүүн эрх баригчид ард түмнээ сонсоно гээд, үүний тулд “газрын тухай хуулийг ард түмэнтэйгээ зөвшилцөж хэлэлцсэний үндсэн дээр нэг хоёрдугаар хэлэлцүүлгийн дунд засварлаж болно” гэсэн байна.
2020 оны аравдугаар сарын 1-нээс Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг худалдаалах тухай заалт орсон Газрын шинэчлэлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг Украины парламент арваннэгдүгээр сарын 13-нд хийсэн юм. Хуульд зааснаар газрыг украины иргэд, хуулийн этгээд, улс, газар нутгийн нэгжүүдэд худалдаж болохоор заасан юм байна. Үүнээс гадна хөдөө аж ахуйн зориулалттай газрыг гадаадын иргэн, харьяалалгүй иргэд өвлөн авч болох бөгөөд харин жилийн дараа худалдах үүрэгтэй гэж оржээ. Харин газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад 2024 оны нэгдүгээр сарын 1 хүртэл худалдахыг түр хориглох юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com