Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ЭНЭТХЭГ УЛС ГУДАМЖИНД ДӨРВӨӨС ДЭЭШ ТООНЫ ХҮН ХАМТ БАЙХЫГ ХОРИГЛОЛОО

Энэтхэг улс  Иргэний харъяаллын тухай шинэ хууль баталсны дараа томоохон хотуудад эсэргүүцсэн жагсаал болжээ. Үймээний үеэр гурван хүн амиа алдаж, 1000 гаруй хүн баривчлагдсан байна. Шинэ хуульд Пакистан, Бангладеш, Афганистаны мусульман биш, хууль бус цагаачдад иргэний харъяалал олгох боломж олгосон заалт орсон нь эсэргүүцэх шалтгаан болсон юм. Эмх замбараагүй байдал дэгдэж хүний амь хохирсны дараа Энэтхэгийн Засгийн газар нийслэл Дели хотын тодорхой хэсгүүд, Уттар Прадеш болон Карнатка мужийн төв суурийн газруудад жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон байна.

 Эсэргүүцэгчид хуулийг эсэргүүцэж буй шалтгаанаа “Үндсэн хууль зөрчсөн, хүний итгэл үнэмшил нь иргэний харъяалал олгох үндэслэл болох ёсгүй” гэж тайлбарлаж байгаа аж. Харин Ерөнхий сайд Нарендра Моди "Сөрөг хүчин энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж байна" гэсэн байна.

 Сөрөг хүчний хүчтэй шүүмжлэлийн дараа өчигдөр Энэтхэгийн хотуудад хэдэн сая хүн гудамжинд гарч ирсэн бөгөөд цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Тиймээс дээр дурдсанчлан, жагсаал цуглаан зохион байгуулахыг хатуу хориглох шийдвэр гарган мөрдөж эхэлжээ. Ингэснээр, томоохон хот суурин газрын гудамжинд дөрвөөс олон тооны хүн хамт байхыг хатуу хориглож, чанд мөрдүүлж байгаа аж. Мөн хөл хорионы цаг тогтоож, Мангалор зэрэг хотод интернэтийг 48 цагийн хугацаатай хязгаарлажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com