Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Саудын Араб сэтгүүлч Хашкажиг хөнөөсөн таван хүнд цаазын ял оноолоо

 Турк дэх ерөнхий консулын газарт сэтгүүлч Жамал Хашкажигийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн таван хүнд цаазаар авах ял оноолоо хэмээн Саудын Арабын ерөнхий прокурорын газар мэдээлснийг Reuters агентлаг дамжууллаа. Үүнээс гадна өөр гурван хүнд нийтдээ 24 жилийн хорих ял өгч Саудын Арабын үе залгамжлагч хан хүү Сауда аль-Кахтанигийн зөвлөх байсан нэг хүнийг сулласан гэнэ.

 Саудын Арабын эрх баригчдыг илт шүүмжлэгч, сэтгүүлч Жамал Хашкажи 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Турк дэх Саудын Арабын ерөнхий консулын газраас алга болсон юм. Түүнийг амь үрэгдсэн нь аравдугаар сарын 20-нд олон нийтэд ил болсон билээ. Энэ хэрэгт сэжиглэж Эр-Рияд бүлэг хүмүүсийг баривчилсан.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган харин сэтгүүлч Хашкажийн амийг хөнөөх тушаалыг Саудын Арабын засгийн газрын “хамгийн өндөр түвшнээс” өгсөн гэж баталдаг. Сэтгүүлчийн амийг хөнөөсөн энэ хэрэг олон улсад дуулиан болж Саудын үе залгамжлагч хан хүүгийн нэр хүндэд сэв суулгасан юм.

 Сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт хариуцлага хүлээнэ, гэхдээ энэ хэргийг нэрийг нь хэлээгүй албан тушаалтан өөрийнх нь тушаал, зөвшөөрөлгүй үйлдсэн гэж Саудын Арабын үе залгамжилсан ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд 2019 оны намар хэлсэн удаатай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com