Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Чеченьд 1990-ээд онд болсон үйл явдал “Оросын буруу” гэж В.Путин хэлэв

Чеченьд 1990-ээд онд дээрэм тонуул хийхээс аргагүй байсан гэж Чеченийн анхны ерөнхийлөгч Ахмад Кадыровын хэлэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Өөрөөр амьдрах аргагүй байсан” гэж хариулсан байна. В.Путин Ахмад Кадыровтой түүний “хууль ёсны бус зэвсэгт бүлэглэлд” оролцож байсан тухай олон удаа ярилцаж байсан гэж дурсаад “Тэр надад Чеченьд өмнө нь дээрэмчдийн янз бүрийн бүлэглэл байсан, надад бас өөрийн дээрэмчид байсан” гэж ярьсан хэмээн Чечений хөдөө аж ахуй, хөдөө нутгийн тухай уулзалт дээр дурссаныг ТАСС агентлаг эш татжээ. “Өөрөөр амьдрах аргагүй байсан. Энэ бол ийм байдалд хүргэсэн манай Оросын нийтлэг алдаа” гэж Владимир Путин хэлсэн байна.
Чеченийн өнөөгийн ерөнхийлөгч Рамзан Кадыров, түүний эцэг Ахмат Кадыров нарт ОХУ-ын баатар цол шагнасан тухайгаа В.Путин арванхоёрдугаар сарын 19-нд болсон хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна В.Путины хэлснээр бол Ахмат Хажи Кадыров өөрөө В.Путинд хандаж Москватай харилцаагаа сайжруулахын тулд, Чеченийн ард түмэн, Оросын төлөө өөрөө террористуудын гарт үхнэ гэсэн гэнэ. “Түүний хувь заяаг та нар мэдэж байна уу, Тэр Чеченийн төлөө, чеченийн ард түмний төлөө, Оросын төлөө амь үрэгдсэн. Өнөөг хүртэл би үүнийг өршөөж чадахгүй л байгаа” гэжээ.
Ахмат Кадыров хүлээн зөвшөөрөгдөөгүй Ичкерийн тэргүүнээр 1995-2000 онд ажиллаж байсан, тухайн үедээ Чеченийн ерөнхийлөгчид захирагдахгүй гэж мэдэгдэж байжээ. 2000 онд Владимир Путин түүнийг Чеченийн засаг захиргааны тэргүүнээр томилсон юм. 2003 онд Чеченийн ерөнхийлөгчөөр ард түмний 80.84 хувийн саналаар сонгогдож байв. Харин 2004 онд Грозныйд болсон дэлбэрэлтийн үеэр амь алдсан юм. Түүний хүү Рамзан Кадыров Чеченийн бүгд найрамдах улсыг 2011 оны дөрөвдүгээр сараас толгойлж байна. Владимир Путин Ахмат Кадыровт ОХУ-ын баатар цол нэхэн шагнасан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com