Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Путинээс асуулт асуусан сэтгүүлчийг ажлаас нь халжээ

 Оросын Ямалын телевиз радиогийн “Ямал-Регион” компанийн сэтгүүлч Алиса Яровскаяг хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас асуулт асуусных нь төлөө ажлаас нь халлаа хэмээн URA.RU хэвлэл мэдээлсэн байна.
 А.Яровская хэвлэлийн хурлын үеэр Ямал дахь Обь мөрөн дээгүүр барьж байгаа гүүрийн барилгын ажил удаашралтай байгаа талаар яриад “Манай амбан захирагч Дмитрий Артюхов энэ төслийг гүйцээхийн тулд бололцоотой бүхнийг хийж байгаа боловч бид энэ талаар тун бага ярьж байна. Тэгэхээр энэ ажлыг холбооны “хүнд артиллертэй” холбож хурдавчлуулж болохгүй юу” гэж асуусан юм байна. Харин Путин “Бүс нутгийн амбан захирагч нар бүгд л Засгийн газар, Тээврийн яаманд хандаж ийм санал тавьдаг. Таны ярьж байгаа гүүр бол чухал төсөл. Бид ойлгож байна. Анхаарна” гэсэн утгатай хариу өгчээ.
 URA.RU хэвлэлд мэдээлэл өгсөн хүн Яровскийн асуудлыг тойргийн өндөр албаны хүмүүс тааруухан үнэлсэн гээд “Хэвлэлийн бага хурлын дараа тэдэнтэй хамтран ажиллахаа зогсоох шийдвэр гаргасан” гэсэн байна. Өөр нэг эх сурвалж бас “Ямалын засгийн газар амбан захирагчид нэг их таатай биш байна” гэжээ.
 Энэ бүхнээс үүдээд сэтгүүлчийг ажлаас нь халсан гэх боловч Алиса Яровская өөрөө “Ямал-регион”-той хөдөлмөрийн гэрээгээ хэдийнээ цуцалсан гээд “Халагдах өргөдлөө би өөрөө өгсөн” гэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com