Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Гэртээ ганцаараа” буюу Маколей Калкин

 Гэрийнхэн нь мартаад Зул сарын амралтаар Парис руу нисчихээд гэртээ ганцаараа байхад нь хоёр хулгайч гэрийг нь ухах гэж, бяцхан хүүд чадагдаж байгаа тухай америкийн “Гэртээ ганцаараа” кино бол манай гаргийн хүүхэд багачуул бүү хэл томцуулын уйдалгүй үздэг кино.

 Зохиолыг Жон Хьюз бичиж, найруулагч Крис Коламбусын дэлгэцийн бүтээл болгосон энэ кино ирэх онд 30 нас хүрч байгаа бол гол дүр Кевин Маккаллистерийн дүрд тоглосон Маколей Калкин 40 нас хүрнэ.
Холливудын бусад одыг бодвол сүүдэрт голдуу байдаг энэ хүний тухай элдэв яриа тасрахгүй, эхнэрээсээ саллаа, хар тамхинд орлоо гээд л....Тэр бас папарацуудын хараанд өртөж хэвлэлээр гардаг болохоос биш хэвлэлд ер нь ярилцлага өгөөд байдаггүй нэгэн.
Тэрээр байнгын ийм сүүдрийн амьдралаас салж томоохон төсөлд оролцохсон гэж хүсдэг тухайгаа нэгэнтээ The Guardian хэвлэлд ярицлага өгөхдөө хэлсэн байдаг. Гэхдээ энэ бол дөрвөн жилийн өмнөх явдал.

-Үзэгдэж харагдахгүй, сураг дуулдахгүй энэ олон жил хаана юу хийж явав ?
-Олонх хүн байнгын хөгжил дэвшил, хөдөлгөөнд байх ёстой гэдэг. Миний хувьд санхүүгийн байдал маань надад ийм боломж олгосонгүй. Би зүгээр л өөрийнхөө амьдрал, зорилгоо төлөвлөхөө больж өдөр бүрийг урсгалаар өнгөрүүлж байлаа. Тиймээ, би үнэхээр идэвхгүй амьдарч ирсэн хүн. Хэрвээ надад өөрийн гэсэн зорилго байгаад, ядахнаа би юу хүсч байгаагаа ойлгодог байсан бол бүх зүйл өөр байх байсан биз ээ. Даанч ийм байсангүй, зарим бодол маань намайг галзууруулах гэж байгаа юм шиг санагдаад би зүгээр л бодохоо больсон.

-Маколейн оддын олимпын дараанаас салж хагацаж чадахгүй нэг зүйл бол уран зураг, хөгжим. Эдгээрийн тухай бол маш олон зүйлийг хэдий ч хугацаагаар ярина биз?
-Намайг архи ууж байх үед сайхан сайхан санаанууд их орж ирдэг байлаа. Тэр бүхнээр би юу хийх вэ дээ. Мэдээж энэ бол миний зан чанар, онцлогоос л шалтгаалдаг байх. Хошин шог дуу бичих гэж оролдож үзсэн, даанч надаас юу ч гарсангүй. Түүгээр бол олон жил оролдсон л доо. Хэдийгээр хүмүүст энэ бүхэн таалагдаж ойлгогдоогүй ч гэсэн хошин шог намайг сэтгэлийн хямралаас аварсан. Одоо надаас хэн нэгэн цаашид хошин шог дуу бичих үү гэж асуувал би шууд л “тэгэлгүй яах вэ” гэж хариулна. Тийм нэг хэвийн биш гэх юм уу даа, тийм хэмнэлд үнэхээр дуртай. Энэ чинь хөгжилтэй, инээдэмтэй байдаг юм шүү дээ.

-Одоо тэгвэл хоёулаа аз жаргалын тухай ярилцах уу?
-Би олон жилийн турш миний хувьд аз жаргал гэж юу вэ гэдгийг ойлгох гэж оролдсон одоохондоо тодорхой хариу олоогүй л байна. Мэдээж би энд тодорхой шийдэл олохоос зайлсхийдэг ч байж мэдэх юм. Олон хүн миний итгэл үнэмшлийн тухай асууж, “Чамд магадгүй сүм аз жаргал өгч мэдэх юм” гэдэг. Үүнд би бас л хариу олж чадаагүй. Мэдээж би католикаар хүмүүжсэн, тэгээд олон алдаа гаргаж амьдарсан, гэхдээ л шүтлэг бол миний ажил биш. Эцсийн эцэст одоо л биш. Миний зан чанар намайг сүсэгтэн болохыг зөвшөөрөхгүй, бод л доо, сүм рүү явахдаа би юу бодох вэ, олон алдаагаа бодох уу.

-Бүхий л хүн Маколейг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг хүн байгаагүйг мэднэ...?

-Би заримдаа тун таагүй байдал гаргаж, олон муу зүйл хийсэн. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг зүйлийг ойлгох ёстой. Би тэдний бичээд байгаа шиг сардаа 600 доллароор мансууруулах бодис худалдан авч байгаагүй. Амьдралынхаа энэхэн хэсгийг эргэн санахад надад үнэхээр тааламжгүй байна. Тун бага хугацаа өнгөрч дээ.

-Өөрийнхөө амьдралыг өөрчлөхсөн гэж хүсдэг л биз дээ?
-Үгүй ээ, би юуг ч өөрчлөхгүй. Миний амьдралд тохиолдсон явдал намайг өнөөдөр хэн болгосныг харуулсан. Би ийм л байх дуртай. Шударгаар хэлэх юм бол хүүхэд байхдаа олсон мөнгө маань үүнд их үүрэг гүйцэтгэсэн.

Маколейн амьдрал

 Калкин бүр дөрвөн настайгаасаа л театрын тайзан дээр гарч ирсэн. Харин “Гэртээ ганцаараа” кино түүнийг алдаршуулж. Дараа дараагийн кинонууд нь нэр алдарт хүргээгүй ч их мөнгө авчирч байлаа. Тэрээр 13 настай байхдаа 35 сая долларын эзэн болоод байсан юм. Энэ үест ээж, аав хоёр нь хүүгийнхээ мөнгөнөөс болон салахад Маколей эцгийгээ өөртэй нь харьцахаа больж, өөрийнх нь карьерийг сүйтгэсэн гэж буруутгаж байжээ.

 Ингээд ч 17 насандаа эцэг, эхийгээ шүүхэд өгч, хамаг мөнгөө хувийн нягтландаа шилжүүлэн авсан байна.
Маколейн өөрийн нь амьдрал ч тийм дардан сайхан байсангүй. Тэрээр их эрт дөнгөж 18 настай байхдаа жүжигчин Рэйчил Майнертай гэрлэсэн ч хоёрхон жил болоод салсан. Дараа нь бас л жүжигчин Мила Кунистай гэрлэж 10 жил хамт амьдарсан ч бас л салсан. Үүний дараа л Маколей согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх болсон байна.
2004 онд түүний найзын машиныг цагдаа нар хурд хэтрүүллээ хэмээн зогсоож нэгжихэд машинаас нь 17 грамм марихуан, найман боодол ксанакс, 16 таблеток клоназепам гарч ирсэн. Маколейг баривчилсан ч тун удалгүй 4000 доллароор барьцаагаар сулласан байна.

 Калкин 2013 онд дуу хөгжмийн өөрийн гэсэн “The Pizza Underground” хамтлаг байгуулсан. Харамсалтай нь 2014 оны тавдугаар сард анхныхаа аялан тоглолтын үеэр хамтлагийнхан нь загнаж, шар айрагны лаазаар шидэлсэн байна. Энэ нь Калкинд асар том цохилт болж кинондоо эргэн орохоор шийдсэн гэдэг.
Тэрээр сэтгүүлч Жо Роганд бас нэг удаа ярилцлага өгөхдөө “Том тэсрэлтийн онол” цуврал киноны нэг гол дүрд тогтлох боломж байсан, харамсалтай нь би өөрөө олон удаа татгалзсанаар яг үнэндээ сая сая доллароос татгалзсан даа гэж ярьсан байдаг.

 “Том тэсрэлтийн онол”-ыг хийж байсан хүмүүс над руу ярьж байнга мөрдөж байсан. Тэр бүрийд би “Үгүй ээ” гэж хариулж байсан. Би шууд л зөвшөөрсөн бол хэдэн зуун сая доллар халаасанд ороод ирэх байлаа.
 Тэрээр энэ үедээ Жо Роганд өөрийгөө АНУ болон өөр хэд хэдэн оронд үл хөдлөх хөрөнгөтэй, сайхан амьдарч байна гэж хэлжээ.
Үүнээс хойш түүний тухай яриа ямагт мансууруулах бодистой холбогдож хэвлэлд түүнийг сардаа 6000 доллароор мансууруулах бодис худалдан авдаг гэж хүртэл бичиж байлаа. Мила Кунисаас салсныхаа дараа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс эмнэлэгт хүргэгдэж байв. Нэг хэсэг нь үүнийг тохиолдлын хэрэг гэдэг бол зарим нь түүнийг амиа хорлохыг оролдсон гэж байсан юм.
Маколей нэг удаа бүр ийм түүх ярьсан байдаг. “Намайг 15-16 настай байхад миний менежер нэг дуаа утасдаад Мак энэ чинь юу гэж асуусан. Тийм ээ гэвэл, Гайхамшигтай, би зүгээр л шалгасан юм. CNN-ээр чамайг үхчихэж гэж гарч байна. За баяртай” гэсэн. Би ч хариуд нь ярьсанд баярлалаа л гэсэн. Одоо бол ийм явдал жилд нэгээс хоёр тохиолддог л юм. Хүмүүс яагаад намайг үхүүлэх гээд байгааг ойлгохгүй юм” гэж ярьжээ.

“Гэртээ ганцаараа”-гийнхаа тухайд

 Тэрээр одоо кино ч бараг үзэхгүй, ялангуяа өөрийнхөө “Мадолейн улирал” гэж нэрлэдэг өвлийн цагаар гэрээсээ гарахгүйг хичээдэг байна. 2018 онд өгсөн нэг ярилцлагадаа тэрээр “Энэ бол маш зальжин, гэхдээ их аймшигтай” гээд Гэртээ ганцаараа киноныхоо тухайд “Өөр хэн нэгэн жаал маш сайн ажиллаад, би түүний бүхий л мөнгийг өвлөж авсан юм шиг санагддаг” гэж хэлсэн байдаг.
Одоо харин Маколей өөрийн гэсэн сонирхол, хоббитой болж инстаграмм, твиттерт өөрийн хуудас нээн, Bunny Ears сайт нээн хөтөлдөг болсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com