Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ялалтын 75 жилийн ойн урилгад Д.Трамп, Ким Чен Ун хоёр хариу өгөөгүй байна

 Ирэх оны тавдугаар сард Москвад болох аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд хүрэлцэн ирнэ үү гэсэн урилгад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун хоёр ирэх эсэх тухайгаа хариу өгөөгүй байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Дмитрий Песков мэдээлсэн байна.

 АНУ-ын Ерөнхийлөгчид илгээсэн урилгын хариу ирсэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад Песков “Д.Трампаас хариу ирээгүй байна” гэж хариулжээ. Умард Солонгосын удирдагч Ким Чен Унаас хариу ирсэн үү гэхэд Кремлийн төлөөлөгч мөн л “Бас л хариу алга байна, одоохондоо ирээгүй” гэсэн байна.
 “Уг нь бүгдэд урилга илгээсэн, заримаас нь хариу алга л байна. Гэхдээ одоо төлөөлөгчдийн түрүүч нь тодорхой болоод байгаа. Энэ бол маш чухал арга хэмжээ” гэж Д.Песков онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин украины коллег Владимир Зеленскийтай Парист уулзах үеэрээ түүнийг их ялалтын ойд урьсан болов уу гэсэн асуултад Д.Песков тодорхой хариу өгөлгүйгээр энэ талаар тодорхой мэдээлэх болно гэсэн байна.
 Москвад болох Их ялалтын 75 жилийн ойд 17 улс орны төрийн тэргүүн ирж оролцохоо мэдэгдээд байгаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков үүний өмнө мэдээлж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com