Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Алма-Атад зорчигч тээврийн онгоц осолдож 15 хүн амь үрэгдлээ

 Казахстаны иргэний агаарын тээврийн Bek Air компанийн зорчигч тээврийн Fokker-100 онгоц баасан гаргийн өглөөний 07.21 цагт Алма-Атагийн нисэх буудлаас хөөрснийхөө дараахан осолдож 15 хүн амь үрэгдсэн байна. Онгоц хөөрснөөсөө хойш нэг минутын дараа радараас алга болж өндөр авч чадалгүй нисэх буудлаас холгүй бетонон хашаа, орон сууцны байшин мөргөж осолдсон байна. Азаар байшинд хүн байгаагүй гэнэ.

 Онгоцонд 93 зорчигч, багийн таван гишүүн явжээ. Зорчигчдын ихэнх нь казахстаны иргэд байсан бол дөрвөн гадаад хүн байсны хоёр нь украины иргэн, Киргиз, Хятадын иргэд тус бүр нэг байжээ.
Онгоц осолдсоны дараа зорчигчдыг яаралтай гаргаж, 60 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Яг онгоц осолдох үеэр 14 хүн амь алдсан ч нэг хүн эмнэлэгт очоод нас барсан байна. Нисэх буудалд шуурхай алба, эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлэх цэг байгуулсан байна. Дотоод хэргийн яам, онцгой байдлынхнаас бүрдүүлсэн засгийн газрын комисс ослын газарт ажиллаж урьдчилсан байдлаар техникийн гэмтэл, нисэгчдийн алдаанаас болж осолдсон гэсэн таамаг гаргаад байна гэж Казахстаны Ерөнхий сайдын орлогч Роман Скляр ярьсан. Түүний хэлснээр бол онгоц хөөрөх үедээ сүүлээрээ нисэх зурвасыг хоёр ч удаа цохижээ.

 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев амь үрэгдэгсэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд арванхоёрдугаар сарын 28-ныг нийт ард түмний эмгэнлийн өдөр болгон зарлажээ.
Сүүлд ирсэн мэдээгээр Казахстаны Дотоод хэргийн яам онгоц осолдсон талаар хэд хэдэн хувилбар дэвшүүлээд байна хэмээн Tengrinews.kz хэвлэлд мэдээлж байна.
Энэ дотор цаг агаарын нөхцөл, техникийн бүрэн бус байдал, нисгэгчдийн алдаа байж болно гэжээ. Мөрдөн шалгах ажлын хэсэг агаарын хөлгийн болон нисэх зурвасын бүхий л мэдээлэл, газарт үйлчилгээ үзүүлдэг бүхий л албадын ажлын явцын тухай дуу болон дүрс бичлэгийг судалж байна гэж Дотоод хэргийн сайд Ерлан Тургумбаев мэдэгджээ. Хөлгийн бүхээгт бичлэг хийдэг хар хайрцгийг Москва дахь олон улсын нислэгийн хороонд өгсөн гэнэ.

 Энэ оны гуравдугаар сарын 27-нд мөн Казахстаны Кызылордин мужийн Жалагаш районд Казахстаны Батлан хамгаалах яамны Ми-8 нисдэг тэрэг осолдож 13 хүн бүгд амь үрэгдсэн явдал гарч байсан. Ослын шалтгааныг тогтоох комисс “цаг уурын хүчин зүйл” нөлөөлсөн гэсэн дүгнэлт гаргасан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com