Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
К.Сулейман генералыг алах тушаалыг Д.Трамп өгсөн гэв

 Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Ирак дахь Америкийн цэргийн бааз руу довтолсны дараа Ираны тусгай албаны төлөөлөгч Касем Сулейманы эсрэг тусгай ажиллагаа явуулах шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан гэж Bloomberg мэдээллээ. Ийм цохилт өгөхийг зөвхөн зөвлөхүүдийн явцуу хүрээнд гаргасан, Цагаан ордны зарим албан тушаалтан энэ талаар мэдээгүй гэж хэвлэлд бичжээ.

 Хэвлэлийн эх сурвалжийн хэлснээр бол энэ сэдвийг зул сар, шинэ жилийн үеэр Дональд Трампын ойрын хүрээллийнхэн Ираны генералыг алах зорилгоор пуужингийн цохилт өгөх боломжийг ярьсан гэнэ. Тэдний дунд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен, тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудад айлчлалаа өөрчлөөд байсан Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, дэд ерөнхийлөгч Майк Пенс нар байсан гэжээ.

 Үүнтэй зэрэгцээд Иракийн Ерөнхий сайд Адиль Абдул-Махди Вашингтон ингэж довтолсноороо Америкийн цэрэг тус улсад байх хэлэлцээрийг зөрчсөн гэж мэдэгджээ. Иракийн парламент дахь улс төрийн хэд хэдэн фракц ч АНУ-ын цэргийг эх орноосоо гаргахаар санал нэгдсэн байна. Йелийн хууль зүйн сургуулийн профессор Уна Хэтэуэй энэ ажиллагааг Вашингтон өөрийгөө хамгаалах тусгай ажиллагаа гэж баталж чадахгүй байгаа болохоор энэ нь НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл гэж Twitter-тээ жиргэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com