Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Америкийн кино шүүмжлэгчид 2019 оны шилдэг киног нэрлэв

 АНУ-ын Кино шүүмжлэгчдийн үндэсний нийгэмлэг (National Society of Film Critics, NSFC) 2019 оны шилдэг киногоор Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хогийн “Паразит” киног 2019 оны шилдэг кино гэж нэрлэснийг Америкийн кино шинжээч шилдгүүдийг эгнээндээ нэгтгэдэг тус байгууллагын албан ёсны сайтад ням гарагт мэдээлжээ. Уг кинонд Өмнөд Солонгосын нийгмийн хоёр өөр давхаргын хоёр гэр бүлийн тухай өгүүлдэг ба нэг нь шударга бус аргаар хангалуун сайхан амьдардаг бол нөгөө нь өөрийнхөө боломж бололцоогоор л амьдардаг айлын тухай өгүүлнэ. Энэ киног шилдэг хэмээн Америкийн кино шүүмжлэгчдийн нийгэмлэгийн 44 шинжээч санал нэгдсэний зэрэгцээ “Шилдэг зохиол”-оор мөн нэрлэжээ.

 “Паразит” кинотой Америкийн найруулагч Квентин Тарантиногийн “Холливудад нэг удаа”, найруулагч Грета Гервигийн “Жижигхэн эмэгтэй” кинонууд өрсөлджээ. Найруулагч Грета Гервиг харин “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртсэн байна.

 “Шилдэг жүжигчин” шагналаар Испанийн найруулагч Педро Альмодоварын “Өвдөлт, алдар гавьяа” хэмээх киноны гол дүрд тоглосон жүжигчин Антонио Бандерас тодорсон бол “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр найруулагч Кент Жонсын “Диана” кинонд тоглосон Мэри Кей Плейс шалгарсан байна.
Америкийн хэвлэлүүдэд киноны талаар байнга бичдэг киноны шилдэг 60 шинжээч, судлаачийг нэгтгэсэн Америкийн кино шүүмжлэгчдийн нийгэмлэг анх 1966 онд Нью-Йорк хотноо байгуулагдсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com