Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Х.Гуайдог Венесуэлийн Үндэсний ассамблейн даргаас халлаа

 Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог тус улсын парламент Үндэсний ассамблейн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, парламентын спикерээр Ерөнхийлөгч Николас Мадурог дэмждэг депутат Луис Парраг томиллоо гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлснийг РИА Новости агентлаг дамжууллаа. Парламентын өмнөх удирдлага түүнийг огцруулах энэ хуралдаанд оролцоогүй байна. Х.Гуайдогийн талынхан хуралдааныг тасалдуулахыг оролдож, танхим дундуур яван санал хураалтыг өөрчлөхийг шаардаж байжээ. Энэ үеэр хүчнийхэн парламентын барилгыг бүслэн, сөрөг хүчний зарим депутатыг дотогш нэвтрүүлэхгүй байсан гэж спикер асан Хуан Гуайдо ярьсан байна.

 Өнгөрөгч 2019 оны нэгдүгээр сарын сүүлчээс Венесуэлийн улс төрийн нөхцөл байдал эрс хурцадсан. Улс орон даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний далбаан дор парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр цагийн ерөнхийлөгч хэмээн өргөмжилсөн. АНУ болон Латин америкийн орнууд түүнийг улсын ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч байгаа бол Орос, Хятад, Куба зэрэг улс орнууд үүрэг гүйцэтгэж байгаа Николас Мадурог хууль ёсны ерөнхийлөгч хэмээн дэмжиж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com