Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Кени дэх АНУ-ын цэргийн бааз руу зэвсэгт дайчид халдаж гурван хүн амь үрэгдлээ

 Кени дэх АНУ-ын цэргийн бааз руу “Аль-Шабаб” зэвсэгт бүлэглэлийн дайчид довтолсны улмаас цэргийн нэг албан хаагч, Пентагоны гэрээт хоёр ажилтан амь үрэгдэж, америкийн цэргийн хоёр албан хаагч шархадлаа хэмээн нэгдүгээр сарын 5-нд АНУ-ын Африк дахь командлалын хэвлэлийн алба мэдээллээ.

 Энэ үйл явдал Америкийн цэргүүдтэй хамтардаг Кенийн зэвсэгт хүчний цэргийн бааз байрладаг Мэнда-бэй нисэх буудлын районд болсон байна. Буудлагын зэвсэг бүхий дайрагчид цэргийн баазын байрлалд нэвтрэн нисэх буудалд байсан иргэний зургаан онгоцыг гэмтээжээ. Америк, Кенийн цэргийнхэн хамтраад дайралтыг няцаасан ч зэвсэгт дайчдаас хэчнээн хүн устгаснаа мэдээлээгүй байна.

 “Аль-Шабаб”-ын зэвсэгт дайчид 2017 онд бас Сомалийн өмнөд нутагт байдаг цэргийн бааз руу довтолж дэлбэрэлт үйлдсэнээр Сомалийн 26 цэрэг амь үрэгдэж байсан. Исламын хэт даврагч залуу можахедуудын хөдөлгөөн буюу “Аль-Шабаб” бүлэглэл нь Сомалид байрлаж, олон улсын алан хядагч “Аль-Каида” байгууллагатай нягт хамтран ажилладаг. Энэ бүлэглэлийн дайчид гол нь Сомалийн Засгийн газрын эсрэг тэмцэж НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад учруулдаг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com