Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Трампын толгойг 80 сая ам.доллароор үнэлж, иран хүн бүрээс хандив цуглуулна

 АНУ агаараас цохилт өгч ираны гвардын хүчний хошууч генерал Касем Сулейманы амийг хөнөөсний төлөө “Дональд Трампын толгойг” авчирсан хүнийг 80 сая ам.доллароор шагнахаар зарласан байна. Ингэхдээ энэ хөрөнгийг ард түмнээсээ, иран хүн бүрээс долларын хандив авч цуглуулах гэнэ.

 Ираны ард түмний хувьд К.Сулейманыг хөнөөсөн нь жинхэнэ гарз хохирол болж байна. К.Сулейман өөрийнхөө улс орон, ард түмэнд жинхэнэ үндэсний баатар, Тегеранаас гадаад улс орнуудад явуулдаг “цэргийн ажиллагаа, нууц ажлын уран барилгач”, Ираны хувьсгалт хүчин КУДС-ын толгойлогч генерал байжээ.

 Иранд К.Сулеймантай салах ёс гүйцэтгэх ёслолд хэдэн сая хүн оролцож энэ ажиллагааг хэд хэдэн телевиз шууд дамжуулсан байна. Касем Сулейманы цогцос бүхий авсыг даваа гарагт Тегераны гол сүм Муссалд байрлуулан салах ёслол үйлдсэн байна. Ийм ёслол Иранд шашны тэргүүнээс өөр хэний ч хойноос болж байгаагүй юм.

 Салах ёслолыг зохион байгуулагчид генералыг хөнөөх тушаал өгсөн “Д.Трампын толгой”-н төлөө иран хүн бүрээс нэг доллар цуглуулах санал гаргажээ. Улмаар тун удахгүй өшөө авна гэсэн байна. “Иран улс 80 сая хүн амтай. Ираны иргэн бүрээс нэг доллар цуглуулан, Д.Трампын толгойн төлөө шагнал босгох болно” гэж мэдэгдсэнийг хэд хэдэн телевиз шууд дамжуулжээ.
Оршуулгын ёслол дээр албан ёсны үг хэлсэн хүн бүр америкийн газар нутаг, бүр Цагаан ордон руу дайрна гэдгээ зарласан байна. “Энэ бол та нар шийдэхгүй юм бол та нар ялагдах дайн зарлаж байгаа хэрэг” гэж Ираны депутат Абольфазл Абутораби мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com