Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Австралид түймрийн 170 голомт асч байна

 Австралид өнгөрсөн зунаас эхэлсэн ой хээрийн түймэр унтрахгүй шатаж байгаа талбайн хэмжээ долоон сая га талбайд хүрч энэ нь Бельгийн газар нутгаас хоёр дахин даваад байна. Энэ сарын 6-ны байдлаар Шинэ Өмнөд Уэльс, Виктория, Өмнөд Австралийн нутагт нийтдээ түймрийн нийт 170 голомт асч байна гэж мэдээллээ. Түймэртэй тэмцэх зорилгоор Австралийн засгийн газар түүхэндээ хамгийн их буюу 3000 нөөцийн цэргийг дайчлан татаад байна. Нөөцийнхөн гал түймэрт өртсөн нутгуудад эрчим хүчний байгууламжуудыг сэргээх, хүнс, ус, шатахуун түгээх юм байна.

 Засгийн газар мөн түймэрт өртсөн нутгуудыг сэргээн босгоход зориулж 1.25 тэрбум евро гаргахаа зарлалаа. “Бидэнд хийх ажил их байна, энэ бүс нутгуудыг бид бүхий л бололцоогоор дэмжих болно” гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна. Өнгөрөгч аравдугаар сараас хойш тус улсад түймрийн улмаас 24 хүн нас барж, 1500 орчим барилга байшин түймэрт өртөн шатаад байгаа юм. Нэгдүгээр сарын 6 гэхэд нийслэл Камберрад түймрийн утаа аюулын түвшинд хүрч эрх баригчид ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Дэлгүүр худалдааны төвүүд, музей, сургууль цэцэрлэгүүд ажиллахгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com